96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Фила тарваганд цаазын ял нүүрлэж байна
Фила тарвага хагас сарын өмнө
ичээнээсээ гарч америкчууд удахгүй өвөл дуусч, хавар болох нь хэмээн
итгэцгээж байж. Гэтэл америк тивд хавар ирэх нь байтугай олон газарт
тэгээс доош градус хүртлээ хүйтэрч, хаа сайгүй цас орон шуурга шуурч
бараг л зуд нүүрлээд байна. Нутгийн иргэд хөөрхий амьтнаас ам асууж
эхлэх нь тэр. Батлер тойргийн эрх баригчид хөөрхий Филаг цаг агаарын
буруу төлөв гаргасан гэж буруутгаж байна хэмээн Korrespondent.net сайт
бичсэн байна. Тэд үндэслэлээ “Тарваганы өдрөөр л хэмжиж урин цаг ирж
байгааг мэддэг. Гэтэл энэ жил түүнээс хойш цасан шуурга үргэлжилж,
агаарын температур ч дээд хэмжээгээрээ буулаа. Энэ байдал цаашид ч
үргэлжилнэ гэж цаг уурынхан хэлж байна. Тэгэхээр цаг агаарын буруу төлөв
гаргаж, удахгүй хавар болно гэж олныг төөрөлдүүлсэн тарвага гэмт
хэрэгтэн гэсэн үг” гэжээ. Тойргийн прокурор Майкл Гмоусер хөөрхий
тарваганд нийгмийн хэв журам, Огайо мужийн хууль зөрчсөн хэмээн
эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ зүйл ангиар буруутгавал тарваганд
цаазаар авах ял оноох болох нь. Прокурор Гмоусер Washington Post сонинд
өгсөн ярилцлагадаа “Тэр ингэж биднийг мэхлээд байхад түүгээр бид яах ч
юм” гэжээ. Гэхдээ прокурор тарваганы талынхан түүнийг өмгөөлж нэхэмжлэл
гаргахыг хүлээж байгаа гэдгээ хэлжээ.

Тарваганы өдөр гэдэг нь АНУ, Канадад жил бүрийн хоёрдугаар сарын 2-нд тэмдэглэдэг, урин цаг ирж байгааг зарладаг баярын өдөр. Энэ өдөр тарвага ичээнээсээ гардаг байна. Нартай сайхан өдөр гарч ирсэн тарвага сүүдрээсээ цочих юм уу, эргээд нүхэндээ орж байвал өвөл дахиад зургаан долоо хоног үргэлжилнэ гэсэн яриа ч байдаг.
Панксутони хотын Фила нэртэй энэ тарвага жил бүр л ичээнээсээ гарч хавар ирж байгааг зарладаг, үүгээрээ энэ нутгийнханд алдаршсан нэгэн байж. Энэ жил даанч мань амьтан алдсанаас болоод ийнхүү хэрэгтэн болчихсон нь энэ.
huurhi tarvag

0 Сэтгэгдэл
do
nadad ogchih boodog hiigeed idchihee
2013.03.25
2013.03.25