Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Машинаар чинь яаж л бол яаж явж болно шүү дээ

Машиныг чинь унаа хөсөг болгохоос гадна эр зориг, ур чадвараа гайхуулах хэрэгсэл болгож бас болно гэдгийг Саудын Аравын залуучууд харуулж байна. Тэдний үзүүлдэг энэ гайхамшгийг “sidewall skiing” буюу хоёр дугуйн дээр нь хурдлах гэдэг гэнэ.

Хэдэн жилийн өмнө эндэхийн залуучуудын ийм үзүүлбэрийн бичлэгийг  youtube сайтад тавьсан нь үзэгчдийг байлдан дагуулж байсан билээ. Одоо тэд бүр ч аюултай үзүүлбэр хийдэг болж. Машин хоёр дугуйн дээрээ хурдалж байхад зорчигч нь нь машинаасаа гараад хажуу бөөрөн дээр нь зогсох юм уу, машиныхаа дугуйг сольж байх жишээтэй.

Ийм аюултай үзүүлбэр үзэгчдийн хэдийний танил болсон “Хаззардаас ирсэн тэнэгүүд”, “Бүгдийн эрдэнэс” зэрэг кинон дээр гардаг л даа. Автомашинаар үзүүлдэг аймшигт үзүүлбэрүүд нь нэгэн төрлийн спорт гэж бас болно. Ингэж хоёр дугуйн дээрээ хурдлахаас гадна машин зам дээр хэвтээд машин дээгүүр нь асар хурдтай явж өнгөрөх ч байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан