НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Зөв бичгийн нэгдсэн тольтой болох нь
Шинэчлэлийн Засгийн газраас монгол хэл бичгийн боловсрол, сургалтыг сайжруулах нийгмийн захиалгыг ажил хэрэг болгох зорилгоор “Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах тухай” тогтоол баталсан билээ. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толийг боловсруулах эрдэмтдийн баг, үйл ажиллагааг зохицуулах, уялдуулах үүрэг бүхий ерөнхий удирдлагын баг зэрэг зохион байгуулалтаар ажиллахаар болсон байна. ШУА, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, ерөнхий боловсролын сургуулийн багш, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, ЗГХЭГ,БШУЯ, Төрийн хэлний зөвлөл болон бусад оролцогч талын төлөөллүүд ажлын хэсэгт багтжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг ажиллаж байгаа юм.
Тэд анхны хурлаараа эрдэмтэд одоо хэрэглэгдэж байгаа замбараагүй толь бичиг, дүрмийг журамлаж нэгдсэн нэг толь бичигтэй болох ёстой гэдэгт санал нэгдсэн. Ингэхдээ Ц.Дамдинсүрэнгийн хэл бичгийн дүрмийг гол чигээ болгох, толь бичиг зохиогч эрдэмтэд минийх гэж өмчлөхгүй санаагаа зөв нэгтгэн зохиогчгүй толь бичиг гаргах нь зөв гэж үзээд, нэгтгэн гаргасан толь бичгийн дүрмийг Засгийн газрын тогтоолын дагуу чандлан мөрдүүлэх, хэрэгжүүлэх ажлыг сайн зохион байгуулах хэрэгтэй гэж ярьсан юм. Хэрэв эрдэмтэд нэгдэж чадвал энэ ажилд зургаан сарын хугацаа л хангалттай гэнэ. Толь бичиг боловсруулагдсаны дараа хэвлэж, программ хангамжийн бүтээгдэхүүн болгох замаар хэрэглээ болгох аж.

0 Сэтгэгдэл