Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Инээд наргиан дүүрэн MTV Movie Awards
Энэ жилийн MTV Movie Awards үнэхээр хошин шогийн мэдрэмж өндөртэй нөхдүүдийн сюрпризээр дүүрэн байсан гэнэ шүү.

Ребел Уилсон
Энэ удаагийн MTV Movie Awards-ийн эзэн нь Австралийн ганцаарчихсан хошин шогийн жүжигчин Ребел Уилсон байлаа.

Мань жүжигчин эхлээд улаан хивсэн дээр биеийн тамирын хослолтой гарч ирсэн бол удалгүй Төмөр хүний хувцас өмсчихсэн зогсч байжээ. Хачирхалтай нь Уилсоны энэхүү хачин хувцаслалт хийгээд авирт нь үзэгчид болоод жүжигчид хайр гамгүй алга ташилт илгээсэн гэнэ. Тайзан дээр алтан эрдэнэшишт цом гардсан 27 настай Ребел “Би энэ шагналыг авсандаа баяртай байна. Гэхдээ арай өөр шагнал авсан бол үүнээс илүү баярлах байсан юм гээд миний хүсч байсан шагнал бол Зак Эфрон  өөрийнхөө цамцыг тайлаад намайг тэвэрч үнсэх хэмээн хэлсэн гэнэ.  Зак хэлсэн ёсоор нь нь бүсгүй үнссэн ч хувцсаа тайлахыг хүсээгүй байна. Тэгвэл Брэдли Купер хоёр алтан эрдэнэшиштэй гэртээ харьсан гэнэ. “Миний сүйт залуу-мангар” киногоороо шилдэг эрэгтэй болоод шилдэг үнсэлтийн эзэн болжээ. Инээдмийн жүжигчин Мелисса Маккартигийн гараас шагналаа гардсан Купер “Женнифер энд байхгүй нь үнэхээр харамсалтай. Бидний үнсэлт шилдгээр шалгарсныг мэдсэн бол намайг энэ тайзан дээр ахиад үнсэх байлаа,,,” хэмээн хэлсэн гэнэ.
“Оны шилдэг” номинацын эзэн Эмма Уотсон “Би одоо яг уйлах нь. Сүүлийн 14 жилийн хугацаанд ажилласан бүх бүтээлээ эргэн нэг харлаа. Гэвч хамгийн их анхаарал татсан нь Харри Поттерын нэгдүгээр анги дээр би үнэхээр муухай үстэй байжээ...” гэсэн бол Тейлор Лотнер шагнал гардахаар тайзан дээр гарч ирэхдээ хиймэл гэдэс наачихсэн байжээ. “Би та бүхэнд үнэнээ хэлье. Саяхан би 21 нас хүрлээ. Хууль ёсоор уух идэх эрхтэй боллоо” хэмээжээ. Тэгвэл Селена Гомес жинхэнэ цыган бүсгүй шиг тайзан дээр халуухан бүжиг хийж олон эрийн амыг ангайлгаж дөнгөсөн байна.
 Алтан эрдэнэшишийн эзнээр мөн алдарт Сэмюэл Жексон, Том Хиддлстоон, Брэд Пит нар тодорсон гэнэ. Зургаас та бүхэн MTV Movie Awards-ийн оддын гоёлыг хараарай.









0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан