Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Төрийн соёрхолт Ц.Бавуудорж “Үлэмж эгшиглэн”-г удирдана

Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих зорилгоор Завхан аймагт төвлөрөн, баруун бүсэд сүүлийн жилүүдэд тогтмол, идэвхтэй ажиллан 180-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд буй “Лхагважав сан”-гийн Удирдах зөвлөл хуралдаж, үйл ажиллагааныхаа чиглэл, агуулгын хүрээг өргөтгөн өөрчилж “Үлэмж эгшиглэн” нэртэйгээр шинэчлэн байгуул­жээ. Эх хэлээ төгс эзэмшиж, эх орноо хайрлан дээдлэх үзэл санааг эрмэлзэн хичээнгүйлэх үндсэн үүрэг, үйлс бүхий эл сангийн Удирдах зөвлөлд яруу найрагч, зохиолч Д.Урианхай, Д.Цоодол, Г.Мэнд-Ооёо, Б.Батхүү, Б.Золбаяр, утга зо­хиол, хэл бичгийн доктор Д.Галбаатар, Д.Баттогтох, “Шинэ Ази” группийн ерөн­хий захирал Л.Төрбаяр, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, дуучин Ц.Түвшинтөгс, Завхан аймгийн Идэр сумын сургуулийн монгол хэл, уран зохиолын ахмад багш, ардын боловсролын тэргүүний ажилтан Л.Лхагважав нарын бичиг, соёлын эрдэмтэн, мэргэд ажиллах ажээ.

Удирдах зөвлөлөөс “Үлэмж эгшиглэн” сангийн гүйцэтгэх захирлаар төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийг томилсон байна. “Үлэмж эгшиглэн” сангаас эрхлэн мөд­хөн цахим хуудсаа нээх агаад энэхүү хуудаснаа Монголын уран зохиол, язгуур урлаг соёл, танин мэдэхүй, гэгээрэл боловсролыг эрхэмлэсэн бичгийн эрхэм хүмүүсийн бүтээл бичлэгүүд толилуулагдах юм байна. Түүнчлэн энэ цахим хуудсыг эрхлэн хөтлөгчид монгол хэл соёлоо хэмээн сэтгэлчлэх ертөнц дайдын хэн бүхний өмнө нээлттэй байж, харилцан холбогдож, утга төгөлдөр эх оронч, уран бүтээллэг, халуун дотно харилцааг бүрдүүлэхэд нэн чухалчлан анхаарах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан