Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Хулгайд алдагдсан урлагийн хамгийн үнэт 10 бүтээл

Рафаэлийн энэ алдарт бүтээлийг 1939 онд Польшоос немцүүд хулгайлж авч явсан. Дэлхийн хоёрдугаар дайн дуусахаас өмнөхөн эзлэгдсэн польшийн амбан захирагч асан генерал Ганс Франкт байсан гэдэг ч дараа нь алга болсон. 2012 онд гарсан сургаар бол АНУ юм уу, Европын нутагт банкны хадгаламжинд байгаа гэдэг.
Винсент Ван Гогийн “Маки”. 50 сая доллар.

Голландын постмодернист зураачийн энэ зургийг 2010 онд Каирын Мухаммед Махмуд Халилын музейгээс хулгайлсан. Хоёр жил өнгөрөөд байхад шинжээчид “Маки”-гийн жинхэнэ эхийг бүр 1977 онд хулгайлсан юм байна. Харин хулгайчид хуурамчийг нь золионд гаргаж. Жинхэнэ эх нь египетийн нэгэн түшмэлд байж байгаад гадаадад худалдсан гэсэн мэдэгдэл хийсэн. Гэхдээ энэ мэдээллийг батлаагүй.
Пабло Пикассогийн “ногоон үрэлтэй тагтаа” 28 сая доллар

2010 оны тавдугаар сард Францад ёстой зууны дээрэм болж Парисын орчин үеийн урлагийн музейн цонхны торыг эвдээд энэ зургийг өөр дөрвөн бүтээлтэй хамт хулгайлсан. Энд Пикассо, Анри Матисс, Жорж Брак, Амедео Модильян болон Фернан Леже нарын сонгодгууд байсан. Жил хагасын дараа мөрдөгчид хулгайч, захиалагчдын мөрөөр орсон. Гэхдээ энэ бүтээлүүдийг бүгдийг нь устгахаар төлөвлөж байсан гэдэг. Гэхдээ цагдаагийнхан эрсээр байгаа.
Микеланжелогийн “Гэгээн Франциско, Лаврентийн төрсөн нь” 20 сая доллар

1969 онд Палермо дахь Сан Лоренцийн цагт цамхгаас сицилийн мафийнхан энэ бүтээлийг хулгайлсан. Урлагийн үнэт бүтээлийг сүмд хадгалах ёстой гэдэг ямар ташаа болохыг ингэж мэдэрсэн. Гэхдээ энэ зургийн эмгэнэлт хувь заяа 2009 онд олонд ил болсон. Зургийг Пулларын нэгэн гэр бүлийн фермд амбаарт хадгалж байсныг Мафийн гишүүн Гаспаре Спатуцца шүүхэд хэлжээ. Мафийнхан түүнийг үнэ цэнтэйд үл тооцон ингэж хөсөр хаяснаар хулгана гахайн идэш болсон нь тэр. Нэгэнт хэрэггүй болсон бүтээлийг тэд зарахыг оролдсонгүй, шатаасан гэсэн байна.
Поль Сезанийн “Овер-сюр-Уазын байдал” 5,0 сая доллар

1999 оны шинэ жилээр Британи хаа сайгүй л галан наадам болж оргилуун дарс буудуулж шинэ мянганаа угтах гэж амандаа тоолж байхад Оксфорд дахь урлаг, түүхэн олдворын Эшмоловын музейгээс импрессионистуудын хамгийн үнэтэй зургийн нэг алга болсон юм.
Генри Мурын “Хэвтэй байгаа нь” 4,6 сая доллар

2005 онд Британид гурван ч баримал хулгайд алдагдсан юм. Тэд бүр гурван метрээс хоёр метр урттай. Модернист Генри Мурын “Хэвтэж байгаа нь” бүтээл Хертфордшир гүнлэгийн нутагт байсан. Түүнийг хяналтын камерийн дурангийн өмнө л өргүүр ашиглаж ачааны машинд ачаад аваад явчихсан байсан. Хэдэн жил хайсны эцэст “Хэвтэж байгаа нь” баримлын хайлуулчихсан гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Страдиварийн бүтээл Давыдов-Мориногийн хийл. Гурван сая доллар

1995 онд австрийн хийлч Эрик Моринийн Нью-Йорк дахь гэрээс Антонио Страдиварийн бүтээл алдарт хийл алга болсон юм. Эзэмшигч эмэгтэй тэр үед 90 гарсан настай, эрүүл мэндээр ч тааруу эмнэлэгт байсан. Төрөл төрөгсөд, найз нөхөд нь түүнд хөгжим алга болсныг дуулгахгүй байхаар шийджээ. Эмэгтэй ч үүнийг мэдэлгүй амьсгал хураасан байна. Харин гэр орныг нь эвдэж халдсан ямар ч ул мөр байгаагүйгээс үзэхэд ойрын нь, эсвэл орж гардаг хүн авсан байж болох таамаглал л үлдсэн.
Огюст Ренуарын “Үсэндээ цэцэгтэй Мадлен”. Нэг сая доллар

2011 оны есдүгээр сарын 8-нд Техас мужийн Хьюстоны баруун хэсэг дэх тансаг байшинд зэвсэглэсэн эрэгтэй дайран орж мөнгө үнэт зүйлээ ширээн дээр тавихыг шаардаж. Айсан эзэн хананд өлгөөтэй зургийг заан, үнийг нь хэлжээ. Баярласан хулгайч зургийг аваад сураггүй болох нь тэр. Ийм үнэтэй зүйл хулгайлж байсан хулгайч дээрэмчин гэж байгаагүй биз. Сураггүй болсон.
Том Франц ван Мирисийн “Морин цэрэг”. Нэг сая доллар

Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн Уран зургийн галарейн ажилтнууд 2007 онд энэ зургийг алдсан. Зураг уг нь жижигхэн ердөө л 20х 16 см харьцаатай. Ер нь боломж таарахад хулгайч цүнхэндээ хийгээд гарчихаж болохоор. Дамлан худалдаалах байсан бол олдмоор, гэхдээ сураггүй болсон.
Барбар Хэпуортын “Хоёр дүрс” 900 мянган доллар

Скотланд-Ярдад металл хийцийн хулгайтай тэмцэх салбар нээснийг 2011 онд Лондонгийн цагдаа мэдээллээ. Энэ мэдээлэл хулгайчдыг нэг их айлгасангүй, ердөө л маргааш нь Далвич-паркад байсан Барбара Хэпуортын “Хоёр дүрс” гэдэг алдарт баримал алга болох нь тэр. Олдох найдвар тун бага байгаа.
Хар тамхи, зэвсгийн наймаа, бэлгийн үйлчилгээг бодвол урлагийн бүтээл зарах нь хар зах дээр эрсдэлтэй, тийм ч сүрхий наймаа биш. Тэр дотроо музейн үзмэр соёлын үнэт зүйл хулгайлах нь хэцүү, гэхдээ л өндөр ашигтай бизнест ордог. Бүх цаг үед хулгайд алдаж байсан хамгийн үнэт 10 бүтээл.
“Залуугийн хөрөг” Рафаэль. Үнэ 100 сая доллар

0 Сэтгэгдэл