Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Рагугийн нууц төсөл ил боллоо
Монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулах “The Mongolian Live Sessions” төслийг "Prosound" студийн дууны найруулагч Рагу санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн хүрээнд нэг дуучин, нэг хөгжимчинг амьдаар дуулуулж, хөгжимдөх ба 16 уран бүтээлчийн амьд дуулалттай тоглолтын найман видео бичлэгийг ямар ч засвар өөрчлөлтгүйгээр үзэгчдэд толилуулахаар зэхээд байгаа гэнэ. Тэдгээр бүтээлийг долоо хоног бүр нэг нэгээр нь үзэгчдэд хүргэх нь төслийн зорилго. Санаачлагч Рагу “Миний хийсэн “The Mongolian Live Sessions” төсөл бол дуучин, хөгжимчин хоёр хэрхэн амьдаар дуулж, бүтээлээ хүргэж байгааг дүрсжүүлэх зорилготой. Ний нуугүй хэлэхэд, манай зарим дуучдыг хүмүүс жинхэнэ дуучин мөн үү, биш үү гэдэгт эргэлздэг. Тийм учраас төслийн маань бүх зүйл амьд байна” гэсэн юм. Төсөлд “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэнтэй “Никитон”-ы гитарчин Өөжгий, дуучин Д.Болдтой “Арга билэг” хамтлагийн ахлагч, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяатай  “White art”-ын гитарчин Д.Мөнх-Оргил, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй Монголын номер нэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, реппер Rokit Bay-тэй хип хоп DJ Заяа, “Sweetymotion”-той төгөлдөр хуурч Б.Чинбат, “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнтэй соло гитарчин Ц.Алтангэрэл буюу Атка, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогтой  “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү гээд Монголын шилдэг дуучид, хөгжимчид оролцох гэнэ. Тэд “Соёл-Эрдэнэ” хамтлаг, дуучин Б.Бадар-Ууган агсны болон дээхнэ үеийн хит дуунуудыг дуулах юм. Харин клипүүдээ зөвхөн “Social media” хэлбэрээр түгээх аж.
0 Сэтгэгдэл
Uneheer shine, sonirholtoi tusul baina. Aldartai chadaltai duuchid oroltsoj baina.
yostooooiiii goyyy!!! amjilt
Хамгийн их уншсан