Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Анжелина Жоли мэс засал хийлгэснээ аавдаа ч хэлээгүй байжээ
Жүжигчин Анжелина Жоли хорт хавдраас сэргийлж хоёр хөхөө авахуулах мэс засалд орсноо аавдаа ч хэлээгүй байжээ. Түүнийг өнгөрсөн даваа гаригт “New York Times” сониноор албан ёсоор зарлахад үед л Жолигийн эцэг Жон Войт энэ тухай олж мэдсэн байна. Гэхдээ Жон Войт охиныхоо нууцалсан шалтгааныг гүнээ ойлгож, түүний шийдвэрийг хүндэтгэж, бас охиныхоо зоригоор бахархаж байгаагаа мэдэгджээ. Тэрээр Жолиг сониноор мэдэгдэл хийхээс хоёр хоногийн өмнө түүнтэй ярьсан ч мэс заслын тухай огтхон ч гадарлаагүй гэнэ. Харин бүх зүйл ил болсны дараа Жолитой ярихад тэрээр яагаад мэс засал хийлгэх болсон шалтгаанаа дэлгэрэнгүй тайлбарлаж, хавдраас сэргийлэх эмчилгээний тухай аавдаа ярьж өгчээ.

А.Жоли аавтайгаа 10 шахам жилийн хугацаанд таагүй харилцаатай байсны эцэст 2011 онд эвлэрсэн юм. А.Жолиг эцэг нь “сэтгэцийн асуудалтай” гэж хэвлэлд 2001 онд ярьснаас хойш холбоогоо тасалсан тэднийг Брэд Питт эвлэрүүлсэн гэдэг.
Анжелина Жолигийн мэдэгдлийн дараа түүнтэй бас л таагүй харилцаатай гэгддэг хадам ээж нь түүний шийдвэрийг хүндэтгэж, хүүхдүүд, гэр бүлийнхээ төлөө мэс засал хийлгэх зориг гаргаснаар нь бахархаж байна хэмээн хэвлэлд ярьсан байна.

А.Жолигийн мэс заслын тухай мэдээ олон нийтийг цочирдуулсан ч түүнийг хүндэтгэн хайрлаж, бахархаж байгаагаа илэрхийлсэн захидал, мэдэгдэл, твиттер мессежүүд цуварсаар байна.
mini hairtai hundeldeg humuusin maani neg
ene emegteig uneheer urt udaan amidraasai gej chin setgeleesee husej bna
AGUU busgui shuu uneheer gaihaltai emegtei
Жүжигчин Анжелина Жоли хорт хавдраас сэргийлж хоёр хөхөө авахуулах мэс засалд орсноо аавдаа ч хэлээгүй байжээ. Түүнийг өнгөрсөн даваа гаригт “New York Times” сониноор албан ёсоор зарлахад үед л Жолигийн эцэг Жон Войт энэ тухай олж мэдсэн байна. Гэхдээ Жон Войт охиныхоо нууцалсан шалтгааныг гүнээ ойлгож, түүний шийдвэрийг хүндэтгэж, бас охиныхоо зоригоор бахархаж байгаагаа мэдэгджээ. Тэрээр Жолиг сониноор мэдэгдэл хийхээс хоёр хоногийн өмнө түүнтэй ярьсан ч мэс заслын тухай огтхон ч гадарлаагүй гэнэ. Харин бүх зүйл ил болсны дараа Жолитой ярихад тэрээр яагаад мэс засал хийлгэх болсон шалтгаанаа дэлгэрэнгүй тайлбарлаж, хавдраас сэргийлэх эмчилгээний тухай аавдаа ярьж өгчээ. 
А.Жоли аавтайгаа 10 шахам жилийн хугацаанд таагүй харилцаатай байсны эцэст 2011 онд эвлэрсэн юм. А.Жолиг эцэг нь “сэтгэцийн асуудалтай” гэж хэвлэлд 2001 онд ярьснаас хойш холбоогоо тасалсан тэднийг Брэд Питт эвлэрүүлсэн гэдэг.
Анжелина Жолигийн мэдэгдлийн дараа түүнтэй бас л таагүй харилцаатай гэгддэг хадам ээж нь түүний шийдвэрийг хүндэтгэж, хүүхдүүд, гэр бүлийнхээ төлөө мэс засал хийлгэх зориг гаргаснаар нь бахархаж байна хэмээн хэвлэлд ярьсан байна.

А.Жолигийн мэс заслын тухай мэдээ олон нийтийг цочирдуулсан ч түүнийг хүндэтгэн хайрлаж, бахархаж байгаагаа илэрхийлсэн захидал, мэдэгдэл, твиттер мессежүүд цуварсаар байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
*****
gaihaltai yum amjilt
2013.05.24
2013.05.18
2013.05.18
2013.05.18























