Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
“Yahoo” “Tumblr”-ийг 1,1 тэрбумаар худалдан авна
“Yahoo” компани Нью-Йоркт төвтэй блогийн үйлчилгээ үзүүлэгч “Tumblr”-ийг 1,1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцлоо. Энэ бол Марисса Мэйерийн тус компанийн гүйцэтгэх захиралаар томилогдсоноос хойш хийсэн хамгийн том гэрээ болж байна.
“Tumblr” хэдий “Yahoo”-гийн мэдэлд шилжсэн ч үүсгэн байгуулагч Дэвид Карп нь компаниа удирдсан хэвээр байх гэнэ. Одоо 26 настай Д.Карп 2007 онд “Tumblr”-ийг үүсгэн байгуулсан юм.
Интернэт ертөнцийн аварга том компаниудын өрсөлдөөнд дунд байр сууриа алдахгүйн тулд “Yahoo” компани “Flickr”, “Tumblr” зэрэг сүүлийн үед онлайн хэрэглэгчдийн сонирхлыг их татаж байгаа сайтуудыг өөртөө нэгтгэж байгаа юм. Гэхдээ 800 сая ам.долларын зах зээлийн үнэлгээ бүхий Tumblr-ийг 1,1 тэрбум ам.доллараар үнэ цохин авах нь тэднийг сайн зүйлд хүргэх үү гэдэгт ажиглагчид эргэлзэж байна. Олон нийтийн сүлжээ сайттай блогийг холбосон, маш энгийн дизайнтай “Tumblr” одоогоор 108 сая блогийг өөртөө нэгтгээд байгаагийн дээр 50,7 тэрбум постыг агуулж байгаа гэсэн тоо бий.
“Yahoo” компани Нью-Йоркт төвтэй блогийн үйлчилгээ үзүүлэгч “Tumblr”-ийг 1,1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцлоо. Энэ бол Марисса Мэйерийн тус компанийн гүйцэтгэх захиралаар томилогдсоноос хойш хийсэн хамгийн том гэрээ болж байна. “Tumblr” хэдий “Yahoo”-гийн мэдэлд шилжсэн ч үүсгэн байгуулагч Дэвид Карп нь компаниа удирдсан хэвээр байх гэнэ. Одоо 26 настай Д.Карп 2007 онд “Tumblr”-ийг үүсгэн байгуулсан юм.
Интернэт ертөнцийн аварга том компаниудын өрсөлдөөнд дунд байр сууриа алдахгүйн тулд “Yahoo” компани “Flickr”, “Tumblr” зэрэг сүүлийн үед онлайн хэрэглэгчдийн сонирхлыг их татаж байгаа сайтуудыг өөртөө нэгтгэж байгаа юм. Гэхдээ 800 сая ам.долларын зах зээлийн үнэлгээ бүхий Tumblr-ийг 1,1 тэрбум ам.доллараар үнэ цохин авах нь тэднийг сайн зүйлд хүргэх үү гэдэгт ажиглагчид эргэлзэж байна. Олон нийтийн сүлжээ сайттай блогийг холбосон, маш энгийн дизайнтай “Tumblr” одоогоор 108 сая блогийг өөртөө нэгтгээд байгаагийн дээр 50,7 тэрбум постыг агуулж байгаа гэсэн тоо бий.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл




















