Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Элдэв янзын клуб, нийгэмлэг марзан сонирхол

Төрийн бус байгууллага, нийгэмлэг, нөхөрлөл гээд хэн дуртай нь хэсэг бүлгээрээ нийлж байгууллага байгуулж болдог болсон цаг. Тэгээд бас юу хүссэн шаардлагаа тавьдаг гэж байгаа.
Манай дэлхий дээр байдаг сонин сонин байгууллагаас нэрлэж байна.

1.    Британийн “Клуб 13”. Энэ бол өнөө л 13-ын тооноос зайлсхийгчид, үүндээ итгэл үнэмшил бологсод нийлж байгуулсан нийгэмлэг. Эд цуглахдаа 13-ыг цээрлэж давс цацан, толь хагалж, нэг галаас хоёр хүн тамхиа асаана. Өрөөн дотор шүхэр дэлгэж ёсорхоно. Харин Нью-Йоркод байдаг салбарынхан нь 13 хар муур хооллодог гэнэ.

2.    Германы “Үсний клуб”. Энэ клубынхан Засгийн газартаа 40 нас хүрэлгүй халзарсан хүмүүст хиймэл үс үнэгүй өгч байх шаардлага тавьж байсан удаатай.

3.    Ижил төрхтнүүдийн клуб. Энэ нийгэмлэгт Уинстон Черчилл долоо, Эйзенхауэр 11 байдаг гэнэ.

4.    “Явгачуулын клуб” Клубын ерөнхийлөгч болсон нөхөр нэг удаа машингүй ирснээс үүдээд гишүүд нь ийм клуб байгуулсан гэнэ.

5.    Испанийн намханчуудын клуб. Ердөө 45 орчим гишүүнтэй энэ клубийн гол зорилго нь гишүүддээ театрын эхний эгнээний суудал авч өгөх явдал гэнэ.

6.    Нью-Йоркийн “Салагсдын клуб”. Энэ клубын салбар америкт 30 орчим бий. Тэд саяхан шоронд хоригдож байгаа хүнээс хүүхдийн тэтгэвэр нэхдэгийг болиулъя гэсэн шаардлага тавьсан.

7.    Голландын “Гоонь эрсийн клуб”. Тэд бүр сонгуульд оролцохын тулд клубээ өргөжүүлэн улс төрийн нам болгосон гэж байгаа.

8.    Лондонгийн “Жинхэнэ бүтэлгүйчүүдийн клуб”. Энэ клубт ерөөсөө нэрд гараагүй хөгжимчин, зураач, жүжигчин, өмгөөлөгчид нэгддэг байна.

9.    Аргентины “Хадам ээжийг хамгаалах клуб”.  Энэ клуб одоогоор 140 орчим хүргэн-гишүүнтэй. Тэд мэдээж бүгдээрээ хадам ээждээ маш сайн гэнэ.

10.    “Эхнэртээ захирагдагсдын клуб” бүр 70 жил ажиллаж байгаа. Одоо энэ клуб 40 гишүүнтэй. Нэг удаа клубын их хурал болох гэтэл ердөө 20 хүн л ирсэн гэнэ. Бусдыг нь эхнэр нь явуулаагүй гэдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан