Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хамгийн аюултай 10 амьтан
Дэлхийн хамгийн аюултай, түрэмгий, аймшигтай амьтдыг Buzzle.com онцолжээ

Африкийн заан

Уг нь зааныг хамгийн тайван бас аюул багатай амьтан гэж бид боддог ч амьдрал дээр тэд хүнд хамгийн их халддаг түрэмгий амьтан гэнэ шүү. Ялангуяа ороо нь орсон үед заанаас хол явбал аминд өлзийтэй гэнэ шүү. Жил бүр зааны түрэмгий дайралтаас болж 300-500 хүн амь алддаг аж.


Тэнгисийн зөгий /Австралийн залхаг/

Австралийн эрэг хавиар байдаг маш их хортой, аюултай амьтан.
Энэ амьтан 15 ширхэг урт тэмтрүүлээсээ хор ялгаруулдаг. Ганцханаас нь л ялгарах хор насанл хүрсэн 50 хүнийг хордуулж алах аюултай.
 

Хирс

Хирс бол хэзээ ч таашгүй ааш авиртай амьтан. Ямар ч үед таныг хар хурдаараа давхиж ирээд мөргөж унагааж болзошгүй.
Тэд 50 км цаг хүртэл хурдалдаг, маш зөрүүд, зөвхөн өөрийнхөө амьдралын өвөрмөц хэв маягт захирагддаг амьтан шүү.  


Усны үхэр

Бас л харахад тайван амгалан удаан хөдөлгөөнтэй амьтан ч амьтан судлаачид тэднийг хамгийн түрэмгий амьтнаар тодруулжээ.  Ялангуяа үр төлөө хамгаалах ээж усны үхрүүд их харамч, муухай ааштай байдаг аж.


Африкийн одос

Тэд өөрсдийнхөө газар нутгийг хамгаас илүү харамладаг. Газар нутагт нь үл таних этгээд хошуугаа дүрж, хөлөө тавихад тун дургүй. Африкт одос үхрийн дайралтад өртөж нас барагсад зааны хөлд гишүүлэгсдээс ч олон байдаг аж.


Цагаан баавгай

Гурван метр өндөр, нэг тонн жинтэй энэ нүсэр амьтан тийм найрсан амьтан биш. Маш хурдан хөдөлгөөнтэй учраас та түүний хувьд хамгийн амархан ан гэнэ.


Цагаан акул

Ихэвчлэн их далай, тэнгист л энэ амьтантай таарч болзошгүй. Хурц шүдэнд нь жилд бүр цөөнгүй далайчид болоод усан спортын тамирчид өртдөгийг та надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ.


Матар

Аймшигт амьтны жагсаалтыг матаргүйгээр төсөөлөхгүй. Түрэмгий бас зальтай энэ амьтан маш их хүчтэй. Тэр зөвхөн хүн ч гэлтгүй хорвоо дээрх бүх л амьтанд хамгийн аюулт дайсан нь. Тэд асар том одос үхрийг хэдхэн секунтын дотор хоолоо болгож чаддаг хүчтэй .


Техассын хоржигнуурт могой

Мексик болоод АНУ-ын Техаст амьдардаг энэ амьтанд хасуулсан хэн ч амьд үлдэхэд бэрх.


Хар мамба

Энэ могой үхлийн аюулт хорыг маш ихээр ялгаруулдаг. Мөн дэлхийн хамгийн худан амьтан ч байж магад. Учир нь нүр ирмэх зуурт л таныг хазах аюултай учраас могойны тухай л яривал хамгийн түрүүнд түүнийг байгаа эсэхийг асуугаарай.
0 Сэтгэгдэл
KOBE 10T BNA:)))))))))
Hvn haana bgaan? hamgiin ayultai ni shd
Ih aldaatai bichih ymaa.
yamar ih aldaatai bichdiin bee
Хамгийн их уншсан