Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Цаг агаарын мэдээг гар утсаараа авна
Та ухаалаг утастай бол цаг агаарын мэдээг гар утсандаа авах боломж бүрдэх нь. Монгол улсад Ус цаг уурын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтаж Цаг уур, орчны шинжилгээний газраас олон ажлыг хийхээр төлөвлөсний эхлэл болгож тус газраас ус, цаг агаар, орчны бүх төрлийн бодит ажиглалтын болон урьдчилсан мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс аж ахуйн нэгж, байгууллага, малчид, ард иргэдийг сэрэмжлүүлэх, хохирлыг бууруулах зорилгоор Apple iOS болон Google Android үйлдлийн системтэй ухаалаг гар утасны хэрэглэгчдэд зориулсан “Цаг агаар” application-г энэ жилийн Үндэсний их баяр, наадмын өмнөхөн нэвтрүүлэх юм байна. Энэхүү программыг гар утсандаа суулгаснаар хэрэглэгч та ус цаг агаар, орчны аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ, цаг агаарын урьдчилсан мэдээ, Цаг агаар болон гадаргын усны ажиглалтын бодит мэдээ, орчны чанарын мэдээ /ус, агаар, хөрс/ зэргийг гар утсаараа шуурхай хүлээн авч, ажил, амьдрал ахуйгаа зохицуулах боломжтой болох юм.

0 Сэтгэгдэл