Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
10 000 залуус ЛАЙК-д нэгдлээ
Улаанбаатарт залуусын ЛАЙК давалгаа өрнөсөөр 10 мянган дэмжигчдийг эгнээндээ нэгтгэлээ. Эхлээд төдийлэн удаагүй байгаа ч содон нэртэй “Лайк-д нэгдэцгээе” аян хүрээгээ тэлж урлаг соёлын оддыг ч хамруулаад авсан. Өчигдөр л гэхэд залуусын сонсох дуртай “Мотив” хамтлаг, “ТВ коктейль” хамтлагийн уран бүтээлчид Лайк-д нэгдэцгээе” аяны уриалгыг дэмжиж нэгдсэн.
Харин өнөөдөр “Х-Түц” хамтлагийн жүжигчин, МУГЖ Л.Баттулга /Аглуу/, МУГЖ И.Одончимэг, “Найзууд” театрын жүжигчин Э.Ууганбаяр, зохиолч Д.Шүүдэрцэцэг, “Мисс Монголия-2010”-ийн тэргүүн мисс Б.Бадамцэцэг, “Акапелла” хамтлагийн дуучин Э.Мөнхтөр /Төрөө/, “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нарын уран бүтээлчид “Лайк-д нэгдэцгээе” аянд нэгдлээ. Тэд тус аянаас дэвшүүлсэн “Мод тарьсанд like”, “Авлигагүй бол like”, “Архигүй бол like”, “Оюутны 70 like”, “Таны оролцоонд like” гэх таван чухал уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлээд, залуусыг ч мөн адил нэгдэхийг уриаллаа.

Хэрвээ та “Like-т нэгдэцгээе” аянд нэгдэж амжаагүй байгаа бол фэйсбүүкийн http://www.facebook.com/LikeMongolia цахим хуудаст зочлоорой. “LIKE-т НЭГДЭЦГЭЭЕ”


Улаанбаатарт залуусын ЛАЙК давалгаа өрнөсөөр 10 мянган дэмжигчдийг эгнээндээ нэгтгэлээ. Эхлээд төдийлэн удаагүй байгаа ч содон нэртэй “Лайк-д нэгдэцгээе” аян хүрээгээ тэлж урлаг соёлын оддыг ч хамруулаад авсан. Өчигдөр л гэхэд залуусын сонсох дуртай “Мотив” хамтлаг, “ТВ коктейль” хамтлагийн уран бүтээлчид Лайк-д нэгдэцгээе” аяны уриалгыг дэмжиж нэгдсэн.Харин өнөөдөр “Х-Түц” хамтлагийн жүжигчин, МУГЖ Л.Баттулга /Аглуу/, МУГЖ И.Одончимэг, “Найзууд” театрын жүжигчин Э.Ууганбаяр, зохиолч Д.Шүүдэрцэцэг, “Мисс Монголия-2010”-ийн тэргүүн мисс Б.Бадамцэцэг, “Акапелла” хамтлагийн дуучин Э.Мөнхтөр /Төрөө/, “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нарын уран бүтээлчид “Лайк-д нэгдэцгээе” аянд нэгдлээ. Тэд тус аянаас дэвшүүлсэн “Мод тарьсанд like”, “Авлигагүй бол like”, “Архигүй бол like”, “Оюутны 70 like”, “Таны оролцоонд like” гэх таван чухал уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлээд, залуусыг ч мөн адил нэгдэхийг уриаллаа.

Хэрвээ та “Like-т нэгдэцгээе” аянд нэгдэж амжаагүй байгаа бол фэйсбүүкийн http://www.facebook.com/LikeMongolia цахим хуудаст зочлоорой. “LIKE-т НЭГДЭЦГЭЭЕ”


0 Сэтгэгдэл





















