НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Монгол эгч дүүс дэлхийн сонгодог урлагт цахиур хагаллаа
Монголчууд дэлхийн хаана ч авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ гайхагдаж чаддаг. Гагцхүү монголчуудын авьяас чадварыг уйгагүй хөдөлмөр, давтлагаар өндөр түвшинд олгох нь чухал байгаа юм. Үүний нэг тод жишээ бол тавдугаар сарын 26-нд дэлхийн сонгогдог урлагийн өлгий гэгддэг Итали улсаас зохион байгуулсан Олон Улсын 15 дах удаагийн Euterpe хөгжмийн тэмцээн монгол хүүхэд анх удаа оролцлоо. Тус тэмцээнд арван настай Мэндсайханы Анужин хийл хөгжмөөр утсан хөгжмийн Б ангилалд оролцож, 96 оноогоор нэгдүгээр байрт шалгаран алтан медалиар шагнуулжээ. Тэгвэл түүний төрсөн дүү болох таван настай Мэндсайханы Анунгоо хийл хөгжмөөр утсан хөгжмийн А ангилалд оролцож, 93 оноогоор хоёрдугаар байрт шалгаран мөнгөн медалиар энгэрээ мялаагаад эх орондоо иржээ. Энэ нь монголын сонгодог урлагийн түвшин хийгээд, түүнийг дэлхий дахин хэрхэн үнэлж байгаагийн тод илрэл гэж хэлж болохоор юм. Тэмцээнийг шүүн явуулсан пропесорууд бяцхан охин М.Анунгоогийн чадварыг өндрөөр үнэлж, их ирээдүй байгааг сануулж, эцэг эхэд нь бэлтгэл сургуулилтыг таслахгүй байхыг захижээ. Тэмцээнд амжилттай оролцсон монгол эгч дүүсийг Хөгжим бүжгийн коллежийн багш Д.Галбадрах бэлтгэж оролцуулжээ.
Монголчууд дэлхийн хаана ч авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ гайхагдаж чаддаг. Гагцхүү монголчуудын авьяас чадварыг уйгагүй хөдөлмөр, давтлагаар өндөр түвшинд олгох нь чухал байгаа юм. Үүний нэг тод жишээ бол тавдугаар сарын 26-нд дэлхийн сонгогдог урлагийн өлгий гэгддэг Итали улсаас зохион байгуулсан Олон Улсын 15 дах удаагийн Euterpe хөгжмийн тэмцээн монгол хүүхэд анх удаа оролцлоо. Тус тэмцээнд арван настай Мэндсайханы Анужин хийл хөгжмөөр утсан хөгжмийн Б ангилалд оролцож, 96 оноогоор нэгдүгээр байрт шалгаран алтан медалиар шагнуулжээ. Тэгвэл түүний төрсөн дүү болох таван настай Мэндсайханы Анунгоо хийл хөгжмөөр утсан хөгжмийн А ангилалд оролцож, 93 оноогоор хоёрдугаар байрт шалгаран мөнгөн медалиар энгэрээ мялаагаад эх орондоо иржээ. Энэ нь монголын сонгодог урлагийн түвшин хийгээд, түүнийг дэлхий дахин хэрхэн үнэлж байгаагийн тод илрэл гэж хэлж болохоор юм. Тэмцээнийг шүүн явуулсан пропесорууд бяцхан охин М.Анунгоогийн чадварыг өндрөөр үнэлж, их ирээдүй байгааг сануулж, эцэг эхэд нь бэлтгэл сургуулилтыг таслахгүй байхыг захижээ. Тэмцээнд амжилттай оролцсон монгол эгч дүүсийг Хөгжим бүжгийн коллежийн багш Д.Галбадрах бэлтгэж оролцуулжээ. Б.Хонгор
0 Сэтгэгдэл
























