Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Zero House

Энэ бол тохилог, богино хугацаанд угсарч босгож, бас буулган тээвэрлэж болох байгальд ээлтэй угсармал сууц.  Дөрвөн том хүнтэй айл амьдрахад зочны өрөө, гал зуух, ариун цэврийн өрөө, унтлагын өрөө гээд  бүх зүйл бүрэн.
Бусад угсармал сууцаас ялгаатай нь цэвэр бохир усны шугам, цахилгаан сүлжээнээс хамааралгүй.  
Өндөр хүчин чадлын нарны зайгаар цахилгаан гаргаж хуримтлуурт хураана. Ингэж хуримтлуулсан цахилгаан  нь долоо хоногийн хэрэглээнд нь хангалттай хүрнэ.

Борооны уснаас 10,3 тонн ус хуримтлуулаад авах усан савтай. Сантехникийн бүхий л ус нь өөрийн даралтаар ажиллана. Бохир ус нь барилгын дор байрлаж жилд хоёр удаа л гаргаж цэвэршүүлэн асгахад болно.  Ер нь барилгын энэ бүхий л “ажиллагаа”-г олон зориулалт бүхий удирдлагаар зохицуулдаг аж.

Байгаль, гадаах цаг агаараас хамааран бүхий л тохиргоогоо тааруулна. Өөрөөр хэлбэл өрөө бүрт ваакуумжуулсан шилэн хавтан, хаалган дээр халуунаар үлээх төхөөрөмж бий. Байшинд ажиглалтын камертай болохоор аюулгүй. Ер нь тавилга, барилгын дотоод заслыг бүгдийг цэвэр байгалийн бүтээгдхүүнээр хийсэн болохоор удаан эдэлгээнээс гадна байгальд ээлтэй.

Энэ барилгыг хаана ч босгож болно. Бүх хийцийг нь ердөө л хоёр машинд ачиж зөөгөөд шинэ газраа угсрахад сайндаа л нэг өдөр хангалттай. Суурь нь 35 градус налуулж болдог учраас хажуу, налуу газар, жалга судагтай газар ч босгож болдгоороо давуу.

Барилгын суурь нүх ухаж газар шорооны ажил хийхгүйгээр, хөрс бохирдуулж гэмтээхгүйгээр шууд тулах тулгууртай.
Гадаргуу нь зэврэх, сэв суухаас хамгаалагдсан хавтангаар бүрхэгдсэн болохоор будах, өнгөлөх шаардлагагүй. Фото элементэн хавтан, нарны хураагуур хэдий ч хугацаагаар ашигласан муудахгүй.
Хүн суухгүй удаан хугацаагаар орхих бол бүх тохируулгыг “унтаа” дэглэмд тавиад л болоо. Эрчим хүчээ хэмнээд л байж байна гэсэн үг. Гэхдээ хэзээ ч ирээд ашиглахад бэлэн байна.

Төмөр каркас нь 70 метр секундын хүчтэй салхийг ч тэсвэрлэх чадалтай. Гэхдээ бас салхины хүч хариулах тооцоог хийчихсэн. Нарны үүсгүүрүүд нь нэг нэгээсээ хамааралгүй болохоор хүчтэй салхинд бүгдээрээ хуурчихгүй байх магадлалтай. Энэ хавтангууд өөртөө ус зайлуулах сувагтай  болохоор усархаг борооноос айх хэрэггүй.

Хаана байрлуулснаас хамаараад хэвийн үед шаардлагатай хэмжээнээс илүү цахилгаан эрчим хүч хураан хуримтлуулж болох талтай. Үүнийг нь тээврийн хэрэгслээ цэнэглэхэд ч юм уу, өөр зүйлд ашиглаж болно. Ер нь л zeroHouse байшинд  нүүр бардам шатахуун ашиглаж үйлдвэрлэдэг цахилгаан эрчим хүчийг мартаад хэдий хугацаагаар ч амьдарч болно.
60 хавтгай дөрвөлжин метр талбайтай zeroHouse сууц  АНУ-д өнөөдөр 350 мянган доллар /504 сая төгрөг/ гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан