Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Харь гаригийнхан хүний сэтгэхүйг өөрчилж, туршилт хийжээ
Харь гаригийнхан манай дэлхий дээр ирж хүмүүсийн сэтгэцийг өөрчлөх элдэв туршилт хийдэг тухай хоёр баримт. Харь гаригийнхан ирдэг, зарим хүнтэй уулзсан тухай домог шиг яриа зөндөө олон.


Цагдаагийн дарга өөрийгөө хүчирхийлэгч гээд байдаг

Эхний түүх бол АНУ-ын Вашингтон мужийн Олимпия хотын цагдаагийн газрын даргад тохиолдсон явдал. Цагдаагийн дарга Пол Ингрэм 1989 оны наймдугаар сард гэнэт л өөрийгөө 200 гаруй эмэгтэйг хүчиндсэн  хэмээн мэдүүлсэн байна. Түүнийхээр бол тэр бүсгүйчүүдийг  хэрцгийгээр ёс бус хүчиндээд, зодож, дуугуй бай хэмээн сүрдүүлсэн гэнэ. Тэр бүр өөрийнхөө хүү, охин хоёрыг ч аймшигтайгаар хүчирхийлсэн гэж мэдүүлжээ.

Гэтэл Ингрэм бол юуных нь маньяк-хүчирхийлэгч байх вэ дээ. Гэхдээ л цагдаагийнхан шалгаж нягталж үзэхэд тэр ямар ч ийм хэрэг үйлдээгүй нь нотлогдож. Гэтэл тэр өөрөө болохоор бүр өөрийгөө буруутгасан мэдүүлэг бичээд барин тавин яриад байдаг.

Ингээд сэтгэцийн эмч нарыг хүртэл дуудаж, асуугаад яриад байтал бүр сонин баримт гарч ирдэг байгаа. Үүнээс өмнөхөн нэг шөнө Пол Ингрэм цагдаагийнхаа машинтай явж байгаад огт хүнгүй нэг гудамжаар ортол бутан дотроос сонин хөх цэнхэр гэрэл гарсан байна. Гэрэл яг л машинтай нь зэрэгцээд ирэхээр цагдаа гайхаад зогсчээ. Тэр цагдаагийн хэсэгт энэ талаар мэдээлээд гар чийдэнгээ бариад машинаас буусан гэнэ. Гэнэт их гэрэл цацраад таг харанхуй болж. Тэгээд л цаашаа юу болсныг тэр муухан санадаг байна.

Нэг их мөнгөлөг ханатай өрөөнд тэр орчихсон хэвтээд, өндөр биетэй харь гаригийн хүмүүс түүнийг тойрч зогсоод ямар нэгэн мэс ажилбар хийгээд байх юм гэнэ. Бие рүү нь элдэв хоолой оруулчихсан ч ер өвдөхгүй байжээ.

Тэгээд төд удалгүй дахиад л харанхуй болж нэг мэдсэн чинь тэр зам дээр хэвтэж байсан байна. Тэр машиндаа орж толгой нь жаахан өвдөж байхаар нь эргүүлээ ч хийсэнгүй гэртээ харьиад өглөө нь тэр гэмээ наманчилж мэдүүлэг бичсэн нь тэр.
Харин цагдаагийнхан болохоор тэр шөнө Ингрэм үнэхээр сонин гэрэл гараад байна гэж мэдээлсэн гэж байгаа юм. Эргээд холбоо барихад тэр бүх зүйл хэвийн гэсэн хариу өгсөн гэжээ.

Тэгээд эмч нар Ингрэм эргүүл хийж явахдаа тэр зам дээр тархинд нь ямар нэгэн өөрчлөлт орж, ажил дээрээ болсон явдлуудыг хольж хутгаад байгаа юм байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Цагдаа нар ч Ингрэмийн яриад байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй төстэй хэрэг  200 биш ч гэсэн гарч байсныг нотолж байгаа гэнэ. Гэтэл Ингрэм үйлдээгүй байдаг, гэхдээ л хөөрхий тэр өөрийгөө буруутан гээд байдаг......Ийм нэг явдал болж.


Хүнийг сармагчин болгочихно гэж байх уу

Энэтхэгийн Мумбай хотын иргэн Адити Желал амралтаа аваад тэр орчмын Бурханпура хот руу явсан чинь гэнэт ор сураггүй алга болчих нь тэр. Өчнөөн удаан эрж хайж байгаад олсон чинь 32 настай, нас тогтсон тэр эр бүр сонин болчихсон байж. Адити ойд чармай нүцгэлээд, бүх бие нь шарх, үлд үү болчихсон, бохир гэж жигтэйхэн. Хамгийн гол нь тэр дөрвөн хөл дээрээ явдаг, ярьж чадахаа больчихсон байж гэнэ. За ер нь л ширэнгэн ойн сармагчин болчихсон гэсэн үг л дээ. Түүний биеийн янз бүрийн хэсэгт 0,5-2,5 см-ын хэмжээтэй олон эд зүйл суулгасан байхыг  есөн ч мэс засал хийж байж гаргаж авчээ. Ингэсний дараа л Адити арай гэж хүн төрхөндөө орох нь тэр. Тэр “хүн байхдаа” хаана юу хийдэг байснаа эргэн санаж байгаа ч ойд яаж амьдарч, яаж байснаа санадаггүй. Биед нь хэн хэзээ тэр эд зүйлийг суулгасныг ч мэддэггүй.

Түүнийг гипнозод оруулж байгаад ярилцахад тэр ойд явж байгаад ямар нэгэн намхан хүмүүстэй таарсан гэнэ. Тэд түүнийг барьж аваад нүцгэлэн олон зүүгээр тарьсан гээд хаана хаана нь тарьж байсны нь  заахдаа өнөөх биед нь байрлуулсан зүйл байсан тэр газрыг заасан  байна. Харин тэр хүмүүс нь ямаршуухан байсан, яах гэж хүн дээр ийм туршилт хийсэн зэргийг тогтоож чадаагүй байна.

Дээрх хоёр жишээнээс үзэхэд харь гаригийнхан манай дэлхий дээр ирдгээрээ ирж, хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөх элдэв туршилт хийгээд байгаа юм биш үү хэмээн зарим судлаач үзэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан