Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
NatGeo Монгол сэтгүүлийн 9 дэх дугаарын агуулга
Зөвхөн кино уран бүтээлээрээ нэр алдрыг хүртсэн “Титаник” киноны найруулагч Жеймс Камерон бас нэгэн шинэ санаагаа хэрэгжүүлсэн нь өөрийн зохион бүтээсэн Deepsea Challenger шумбагчаар далайн хамгийн гүн цэг 11 км-т зорчсон тухай тэмдэглэлийг “Дэлхийн ёроолд зочилсон нь” нийтлэлээс сонирхоорой.
Дэлхийн ноён оргил гээд нэрнээсээ ч бодсон сүрдмээр, бас биширмээр Эверест ууланд энд тэндгүй хөглөрөх хог хаягдал, хүний ялгадас, түүгээр ч үл барам хүний цогцоснууд хэд хэдээрээ тааралдах аж. Ууланд авирах нь ердөө л нэг сонирхогчийн хобби төдийхнөөр биеллээ олсноор ийнхүү маш олон харамсалтай үйл явдал “Түм түжигнэсэн Эверест”-д өрнөж байна.
Яст мэлхийний боодог ямар амттай байдаг бол? Хорвоо дэлхийгээр дүүрэн хачин жигтэй зүйлс олон байх ч Австралийн уугуул иргэд гэгдэх аборигенчүүдийн аж төрөх нь яг л хэдэн зууны тэртээх зэрлэг нийгэм рүү хормын зуур зочлох мэт сонирхолтой. Дэлхийн даяаршлаас тэс хөндлөн орших, бас түүхэн ёс заншлаа хадгалж амьдрах “Уугуул Австраличууд”-ын тухай шимтэн уншаарай.
Мөхлийн ирмэгт тулаад байсан Горонгоза уулыг нөхөн сэргээх ажил ид хэрэгжиж байна. Иргэний дайны үр нөлөөгөөр заан, африкийн одос үхэр, усны үхэр, арслан, бодон гахай, олон арван төрөл зүйлийн зээр устаж үгүй болсныг нэгэн Америк бизнесмен нутгийн уугуул иргэдтэй гар нийлэн дахин нутагшуулах, ургамал, шавьжийг төрөл зүйлээр нь ангилан бүртгэх гээд хүнлэг чанар бүхэн “Горонгозагийн дахин сэргэлт”-д бий.
Аюулыг сөрөх агуу их хүч, сэтгэлийн тэнхээ хүн бүрт бий, харин их үү эсвэл бага уу гэдгийг учирсан эрсдлээ хэрхэн даван туулсны үр дүнгээр танин мэднэ. Та бидний тархинаас ялгарах дофамин хэмээх “аюулт” гормон эр зоригтон буюу эрсдлийг даван туулах хүч тэнхээг бэлэглэдэг. Хүн төрөлхтний түүхэнд өөр өөрийн дофамины хүчээр эгэл жирийн амьдарч яваа олон “Эр зоригтнууд”-ын тухай нийтлэлийг энэ сарын дугаараас олж уншаарай.
Үндэсний газарзүйн нийгэмлэгийн цаг тооны бичигт “Шар аялал”-аараа мянганы сод үйл явдал хэмээн бүртгүүлсэн Андрэ Ситроен болон түүний экспедицийн хамт олон анх удаа Ази тивийг хөндлөн гулд автомашинаар туулах хүндхэн давааг хэрхэн давсан, мөн тухайн үеийн Ази дахь нийгэм, эдийн засаг, бүс нутгийн хөгжлийн олон судалгааны ажлыг гэрэл зураг, дуу дүрсний хальснаа буулгаж чадсаныг “Мянганд дуурссан түүхийг сөхөхүй”-ээс таалан уншаарай.
Төрийн минь бэлгэдэл болсон идлэг шонхор шувуу жилийн жилд хууль бусаар хил дамнан арилжаалагдаж байгаа нь хуулинд зөвшөөрсөн тоо хэмжээнээс хавьгүй олон. Гэтэл түүний хажуугаар орчин нөхцөлдөө дасан зохицож амьдрах гэсэн өчүүхэн амьтад шонгийн модонд үүрээ засч цахилгаанд цохиулж эрсдэх нь сэтгэл эмзэглэмээр их. Ховорхон тоогоор үлдэж байгаа шонхор шувуугаа хэрхэн экосистемд ээлтэйгээр өсгөн үржүүлж болох тухай “Тэнгэрийн эрх чөлөө” нийтлэл өгүүлж байна.
Зөвхөн кино уран бүтээлээрээ нэр алдрыг хүртсэн “Титаник” киноны найруулагч Жеймс Камерон бас нэгэн шинэ санаагаа хэрэгжүүлсэн нь өөрийн зохион бүтээсэн Deepsea Challenger шумбагчаар далайн хамгийн гүн цэг 11 км-т зорчсон тухай тэмдэглэлийг “Дэлхийн ёроолд зочилсон нь” нийтлэлээс сонирхоорой.Дэлхийн ноён оргил гээд нэрнээсээ ч бодсон сүрдмээр, бас биширмээр Эверест ууланд энд тэндгүй хөглөрөх хог хаягдал, хүний ялгадас, түүгээр ч үл барам хүний цогцоснууд хэд хэдээрээ тааралдах аж. Ууланд авирах нь ердөө л нэг сонирхогчийн хобби төдийхнөөр биеллээ олсноор ийнхүү маш олон харамсалтай үйл явдал “Түм түжигнэсэн Эверест”-д өрнөж байна.

0 Сэтгэгдэл