Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Карл Лагерфилд: Болдогсон бол мууртайгаа гэрлэмээр байна
Загварын ертөнцийн акулуудын нэг Карл Лагерфилд болдогсон бол хайртай мууртайгаа гэрлэхийг хүсдэг гэнэ. “Chanel” –ын алдарт дизайнер хоёр настай Чопетте муурандаа дэндүү их хайртай гэдгээрээ загварын ертөнцөд алдартай. Нэрт загвар зохион бүтээгчийн хайртай муур болсныхоо ачаар Чопотте Парис дахь тансаг харшид нь зөвхөн өөрт нь зориулсан хоёр асрагчаар халамжлуулан өдрийг өнгөрөөнө. Карл муураа яг л хааны гүнж шиг эрхлүүлдэг бөгөөд муурандаа iPad хүртэл авч өгч, Твиттер нээж, өөрөө өмнөөс нь жиргэдэг байна. Аль хэдийнэ 27 мянган дагагчтай болсон Чопотте заримдаа “Ааваа надад амттан өгөөч” гэж жиргэдэг гэнэ.

Эзнийхээ хайр халамжийг харамгүй хүртдэг Чопотте өдөрт хоёр удаа усанд орж, байнга маникур хийлгэдэг К.Лагерфилд загварын ертөнц дэх нэр нөлөөгөө ашиглан муураа цөөнгүй реклам сурталчилгаанд тоглуулж, модель болгоод авчээ. Тэрээр муураа жил гаруйн өмнө нэгэн найзындаа харснаас хойш “дурласан” гэж ярьдаг бөгөөд эзнээс нь гуйж авснаас хойш тэд огтхон ч салаагүй гэж ярих дуртай. “Хүн, амьтан хоорондоо гэрлэж болдоггүй нь харамсалтай. Би амьтныг ингэтлээ хайрлана гэж огтхон ч бодож байсангүй” гэж К. Лагерфилд саяхан “Harpers Bazaar” сэтгүүлд ярилцага өгөхдөө хэлжээ.

Өдгөө 77 настай алдарт дизайнер этгээд хачин зан, үйлдлээрээ олныг байнга гайхашруулдаг нэгэн.

0 Сэтгэгдэл