Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Эр хүн гэж насан туршдаа бодож явсан чинь эмэгтэй байж....
Хятадын Гонконгийн 66 настай эрэгтэй гэдсээр өвдөөд байна хэмээн эмчид хандаж. Эмч нар түүнийг мэс заслын тасагт үзүүлээд бүр гайхаж, алмайрч орхижээ. Өвчтөний өндгөн эс нь өвдсөн юмсанж. Гэтэл энэ өвчин зөвхөн эмэгтэйчүүдэд л тохиодог гэдгийг эмч нар байтугай эгэл хүмүүс ч мэдэх юм хойно. Тэгэхээр энэ хятад иргэн үнэн хэрэгтээ эмэгтэй хүн байснаа мэдэлгүй өдий хүрчээ.
Яагаад ийм зүйл болсныг эмч нар таах гэж оролдож байна. Энэ нь генетикийн их ховор үзэгдэл гэнэ. Тернерийн синдром гэдэг нь эмэгтэй хүн ердөө ганц Х хромосомтой төрдөг болохоор хүүхэд төрүүлж чадахгүй. Ийм тохиодолд өвчтөн нь яг л эмэгтэй хүн шиг харагддаг.
Өөр нэг тохиолдолд эр хүний гормон нь илүүтэй байх үед гадаад төрх нь эр хүн шиг харагддаг байна. “Энэ хүн эхлээд эмэгтэй хүн болж төрсөн, тэгэхдээ жирэмсэн болж чадахгүй. Харин эр хүн шиг харагдаад л явж” гэж Хятадын Эллисийн их сургуулийн профессор Хон Кам-Лун хэлж байна. Тэр бас “Энэ бол маш ховор, сонин тохиолдол. Ийм тохиолдол ойрын үед л лавтай дахиж тохиохгүй байх” гэжээ.
66 настай, вьетнам гаралтай энэ хүн ердөө 1 метр 37 см өндөртэй юм байна. Түүнийхээр бол өсөлт нь 10 настайд нь бараг зогссон ч сахал ургасаар байж. Бэлэг эрхтэн нь тийм ч том биш ч гэсэн төмсөггүй гэнэ.
Өвчтөн цаашид энэ л янзаараа эр хүн шиг амьдарна гэжээ.
Анагаах ухааны түүхэнд тэмдэглэснээр ийм тохиолдол ердөө зургаа л бүртгэгдсэн байдаг юм гэнэ. Хамгийн сонин нь хятадын энэ хүн харьцангуй удаан жилийн дараа үүнийгээ мэдсэнд л байна. Харин ганц хромосомтой төрдөг Тернерийн синдром бол 2-3 мянган эмэгтэйд нэг тохиодог, харьцангуй элбэг байдаг юм байна.
Хятадын Гонконгийн 66 настай эрэгтэй гэдсээр өвдөөд байна хэмээн эмчид хандаж. Эмч нар түүнийг мэс заслын тасагт үзүүлээд бүр гайхаж, алмайрч орхижээ. Өвчтөний өндгөн эс нь өвдсөн юмсанж. Гэтэл энэ өвчин зөвхөн эмэгтэйчүүдэд л тохиодог гэдгийг эмч нар байтугай эгэл хүмүүс ч мэдэх юм хойно. Тэгэхээр энэ хятад иргэн үнэн хэрэгтээ эмэгтэй хүн байснаа мэдэлгүй өдий хүрчээ. Яагаад ийм зүйл болсныг эмч нар таах гэж оролдож байна. Энэ нь генетикийн их ховор үзэгдэл гэнэ. Тернерийн синдром гэдэг нь эмэгтэй хүн ердөө ганц Х хромосомтой төрдөг болохоор хүүхэд төрүүлж чадахгүй. Ийм тохиодолд өвчтөн нь яг л эмэгтэй хүн шиг харагддаг.

0 Сэтгэгдэл