Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
М.Жексоны охин яагаад амиа хорлохоор оролдов?
Попын хаан Майк Жексоны цорын ганц охин Парис амиа хорлох зорилгоор бугуйн тус газраа судсаа ханах гэж оролдсон нь одоогоос дөрвөн жилийн өмнө Жексоны гэр бүлийг нөмөрсөн уй гашуу одоо хүртэл сарниж үгүй болоогүйг харууллаа. Одоо ид өсвөр насандаа яваа /15 нас/ Парис охин аавыгаа санах бэтгэрсэн сэтгэл дээр олон жил холбоо харилцаагүй байсан ээжтэйгээ дахин холбоо тогтоож, эх үрийн харилцаагаа сэргээх гэж ядаж яваа нь сэтгэл зүйд нь хүнд дарамт учруулж байгаа хэмээн найз нөхөд нь ярьжээ. Парис ээжтэйгээ сайхан харилцаатай байх гэж хичээж байхад нь олон нийт эхийг нь муу хэлж, мөнгөтэй болохын тулд түүнийг зөвхөн  ашиглаж байгаа юм хэмээн шүүмжилж буй нь охины тэвчээр алдуулж байгаа аж. Үүнээс гадна өсвөр насанд тохиолддог бүтэлгүй үерхэл, дуртай дуучныхаа тоглолтыг нь үзэх гэхэд хориглосон гэр бүлийн маргаан Парисыг хэт сэтгэл хөдлөлдөө автаж, ийм үйлдэл хийхэд хүргэсэн гэнэ.

Сүүлийн хэдэн сард түүний сэтгэл тогтворгүй байсан нь Твиттерт бичсэн зүйлсээс нь тодорхой харагдаж байжээ. Үүн дээр нь Мэрилин Мэнсоны шоу тоглолтыг үзэх гэснийг нь болиулсанд тэрээр огцом уурлаж, хаалгаа саван өрөө рүүгээ орсны дараа ийм явдал болсон байна. Тэрээр бугуйгаа зүсэж, өвчин намдаас эм хэтрүүлэн хэрэглэсэн ч амь насанд нь аюул учраагүй, одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. 

Жексоны хүүхдүүдийн эх Дэббе Роуви тэдэнтэйгээ эргэн холбоо тогтоож эхлээд байна. Гэхдээ тэрээр хүүтэйгээ хараахан уулзаж чадаагүй байгаа ажээ. Тэрээр М.Жексоны эмч Арнольд Клейний сувилагчаар ажиллаж байх үедээ попын хаантай учирч хоёр хүүхэдтэй болсон юм.






0 Сэтгэгдэл
хичнээн их мөнгө олоод ч хэрэг алга нэгэнт өөрөө хэрэглэж чадаагүйгээс хойш
ug ni ih hoorhon l ohin bna argagvdee hoorhii bnga bsan hvn ni bhgv bolchhoor yamar l olig baiw gejdee
Хамгийн их уншсан