Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
49 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганыг тасаллаа
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
Иргэдийн амьдралд анхаарал хандуулж төсвөө хэлэлцмээр байна
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Олон улсын Олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон албаны төлөөлөлтэй уулзлаа
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
ЭМЯ: Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 41.7 хувьд хүрчээ
Салхин урсгалыг сөрсөөр очдог ухаарлын нутаг минь
Гэнэт л зүүн тийш явмаар санагддагсан. Ухаан орсноос хойш тэр зүгийг эрх чөлөө, амар амгалан басхүү ухаарлын минь зүг гэж өөртөө нээсэн . Зүүн тийш Тэрэлж Горхиноо Хан Хэнтийн уулсын эхлэл Хайрхан уулсын бараа харагдах нутагт миний эмээ суудаг. Ухаарлын минь зүг эмээгийн минь нутаг. Зориод очиход хайрхан уулс хүүгээ тосох аав шиг дүнхийнэ.
Чулуу бартаагүй нутгийн шулуун зам зөөлөн бөгөөд ухаарлын зам юм. Давхиад л байна. Давхиад л байна. Салхи зүсэн давхих машины цонхыг онгойлгон нүүрээ агаарт цохиулан, эрэмгий салхийг залгилах минь аян замын бясалгал юм. Толгой тархинаа эргэлдэх мянган ээдрээ, зангилаат бодлыг минь хээрийн салхи ганцхан хүчтэй цохин арчиж одно. Ариусгагч хангайн салхи минь. Амар тайвныг бэлэглэгч билээ. Арцат уулын ариун үнэрийг тээн урсах салхи. Атар талын зүйлийн өвсний үнэртэй салхин урсгалд сэлээд очихдоо ариусан тунгалагшдаг аа би.
Ухаарлын нутгаа би газрын диваажин гэж боддог. Жинхэнэ диваажинг би энэ л нутгаараа төсөөлдөг. Үүрээр сэрээд тооноор харахад үл бүдэг улаан ягаан тэнгэр харагдана. Эмээгийн чанасан цайны уур гэрээс савсана. Урд ууланд хөхөө донгодоно. Энэ бүхэн зэрэг өрнөж зүүн хойд уулын цаанаас наран цацраг хөндийг гийгүүлэхүйд өглөөний шүүдэрт өвсөнд сэргэлэн болжмор лугаа дэгдэн гүймээр санагдана.
Өглөөн наран гэрэл нутгийн “Бор” хайрханы оройд тусахад байгалийн үзэсгэлэнт гүнжийн титэм гялалзах мэт харагдана. Ухаарлын минь нутгийн хайрхан уулын эзэн эмэгтэй гэж дуулаад тэр лав тэнгэр эцэг газар эхийн төрүүлсэн үзэсгэлэнт гүнж гэж итгэсэн. Үлгэрт гардаг төгөлдөр гоо гүнжийн үзэсгэлэн ухаарлын минь нутгийн гоо сайхантай үл тэнцэнэ. Хавартаа ханзарч буй цас, хэнзэрч буй хөвд ногоон эрээн өмсгөлтэй, зундаа гэрлийн өнгөт алтан титэмтэй, өвөлдөө цасан цагаан өмсгөл зүүсгэлтэй, намартай улаан шаргал навчит модон гоёлтой Хайрхан уул минь байгаль эхийн эрх гүнж юм.
Арын уулын оройгоос ухаарлын нутгаа ажихад амьсгалах агаар тэжээхүйн дээдээр биеийг тэтгэнэ. Нутгийн минь гол мөнх булгаас эх авдаг. Хурын усны цэнгэг оргилсон хүйтэн булгийн усыг минь сайхан болохоор “Сайхан ” булаг гэж нэрлэжээ. Дэргэдээ эгнэн зогссон гурван зуун цэрэг эрс шиг шилмүүст модон төгөлтэй “Сайхан” булаг минь шүд, толгой ташсан цэвдэг гүний рашаан билээ. Аян дайнд алжаасан эрс амтат усыг зооглохоор зогсож буй мэт санагддагсан. Уулын оройгоос нутгаа ажихад үзүүр нь тэртээд харагдах харгуйн бараа тоосорч харагдах нь хэдэн морьтон залуус саахалтыг зорин ергүүлнэ. Талд бэлчих мал сүрэг хангайд асгасан сувд, шүр, эрдэнэсүүд мэт харагдана. Голоос салсан тойромд адуун сүрэг ундаалан усанд нь тонгочин, толгой хаялана. Адуун янцгаах чимээ, туурайн төвөргөөнд амгалан тал сэрж байгалийн уран бүтээлүүд аяз эгшгээ тоглоно. Салхи лимбэний эгшиг үлээж, шувууд тэр аялгуунд дуулж, модод уяран ганхана. Ухаарлын нутаг минь дэндүү сайхан. Шингэх нарны улаан туяанд тал нутаг уулс хангайн өнгө шижиртэн гялалзах маргад эрдэнийн орон шиг үзэгдэн нүд баясана. Тэнгэрийн улаан хаяаг эмээ минь саравчлан харна. Маргааш дулаан цэлмэг өдөр болох нь ээ гэж хэлээд гучийнхаа сэвлэгийг үнэрлэнэ. Хамаг орчин оройн намуун салхинд бүүвэйлэгдэхэд, бүрийд дүү нар гүйлдэн тоглоно. Хамаг бүхэн тэгэхэд л ариуснам. Ухаарлын минь нутаг эмээгийн минь нутаг. Тэнд л би мянган ээдрээт бодлынхоо учрыг олж, тэндээс л цэлмэгшин ирдэг. Таньдаа салхи зүссээр очном.
Гэнэт л зүүн тийш явмаар санагддагсан. Ухаан орсноос хойш тэр зүгийг эрх чөлөө, амар амгалан басхүү ухаарлын минь зүг гэж өөртөө нээсэн . Зүүн тийш Тэрэлж Горхиноо Хан Хэнтийн уулсын эхлэл Хайрхан уулсын бараа харагдах нутагт миний эмээ суудаг. Ухаарлын минь зүг эмээгийн минь нутаг. Зориод очиход хайрхан уулс хүүгээ тосох аав шиг дүнхийнэ.Чулуу бартаагүй нутгийн шулуун зам зөөлөн бөгөөд ухаарлын зам юм. Давхиад л байна. Давхиад л байна. Салхи зүсэн давхих машины цонхыг онгойлгон нүүрээ агаарт цохиулан, эрэмгий салхийг залгилах минь аян замын бясалгал юм. Толгой тархинаа эргэлдэх мянган ээдрээ, зангилаат бодлыг минь хээрийн салхи ганцхан хүчтэй цохин арчиж одно. Ариусгагч хангайн салхи минь. Амар тайвныг бэлэглэгч билээ. Арцат уулын ариун үнэрийг тээн урсах салхи. Атар талын зүйлийн өвсний үнэртэй салхин урсгалд сэлээд очихдоо ариусан тунгалагшдаг аа би.
Ухаарлын нутгаа би газрын диваажин гэж боддог. Жинхэнэ диваажинг би энэ л нутгаараа төсөөлдөг. Үүрээр сэрээд тооноор харахад үл бүдэг улаан ягаан тэнгэр харагдана. Эмээгийн чанасан цайны уур гэрээс савсана. Урд ууланд хөхөө донгодоно. Энэ бүхэн зэрэг өрнөж зүүн хойд уулын цаанаас наран цацраг хөндийг гийгүүлэхүйд өглөөний шүүдэрт өвсөнд сэргэлэн болжмор лугаа дэгдэн гүймээр санагдана.
Өглөөн наран гэрэл нутгийн “Бор” хайрханы оройд тусахад байгалийн үзэсгэлэнт гүнжийн титэм гялалзах мэт харагдана. Ухаарлын минь нутгийн хайрхан уулын эзэн эмэгтэй гэж дуулаад тэр лав тэнгэр эцэг газар эхийн төрүүлсэн үзэсгэлэнт гүнж гэж итгэсэн. Үлгэрт гардаг төгөлдөр гоо гүнжийн үзэсгэлэн ухаарлын минь нутгийн гоо сайхантай үл тэнцэнэ. Хавартаа ханзарч буй цас, хэнзэрч буй хөвд ногоон эрээн өмсгөлтэй, зундаа гэрлийн өнгөт алтан титэмтэй, өвөлдөө цасан цагаан өмсгөл зүүсгэлтэй, намартай улаан шаргал навчит модон гоёлтой Хайрхан уул минь байгаль эхийн эрх гүнж юм.
Арын уулын оройгоос ухаарлын нутгаа ажихад амьсгалах агаар тэжээхүйн дээдээр биеийг тэтгэнэ. Нутгийн минь гол мөнх булгаас эх авдаг. Хурын усны цэнгэг оргилсон хүйтэн булгийн усыг минь сайхан болохоор “Сайхан ” булаг гэж нэрлэжээ. Дэргэдээ эгнэн зогссон гурван зуун цэрэг эрс шиг шилмүүст модон төгөлтэй “Сайхан” булаг минь шүд, толгой ташсан цэвдэг гүний рашаан билээ. Аян дайнд алжаасан эрс амтат усыг зооглохоор зогсож буй мэт санагддагсан. Уулын оройгоос нутгаа ажихад үзүүр нь тэртээд харагдах харгуйн бараа тоосорч харагдах нь хэдэн морьтон залуус саахалтыг зорин ергүүлнэ. Талд бэлчих мал сүрэг хангайд асгасан сувд, шүр, эрдэнэсүүд мэт харагдана. Голоос салсан тойромд адуун сүрэг ундаалан усанд нь тонгочин, толгой хаялана. Адуун янцгаах чимээ, туурайн төвөргөөнд амгалан тал сэрж байгалийн уран бүтээлүүд аяз эгшгээ тоглоно. Салхи лимбэний эгшиг үлээж, шувууд тэр аялгуунд дуулж, модод уяран ганхана. Ухаарлын нутаг минь дэндүү сайхан. Шингэх нарны улаан туяанд тал нутаг уулс хангайн өнгө шижиртэн гялалзах маргад эрдэнийн орон шиг үзэгдэн нүд баясана. Тэнгэрийн улаан хаяаг эмээ минь саравчлан харна. Маргааш дулаан цэлмэг өдөр болох нь ээ гэж хэлээд гучийнхаа сэвлэгийг үнэрлэнэ. Хамаг орчин оройн намуун салхинд бүүвэйлэгдэхэд, бүрийд дүү нар гүйлдэн тоглоно. Хамаг бүхэн тэгэхэд л ариуснам. Ухаарлын минь нутаг эмээгийн минь нутаг. Тэнд л би мянган ээдрээт бодлынхоо учрыг олж, тэндээс л цэлмэгшин ирдэг. Таньдаа салхи зүссээр очном.
Б.ХУЛАН
0 Сэтгэгдэл
unshigch
Saixan bichjee. Zuraglal xaragdaj bana shvv. Amjilt!
2013.06.11



















