Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Мэрилин Монрог Кеннеди алсан нь тодорчээ
АНУ-ын Холливудын нэртэй хувийн мөрдөгч асан Фред Оташагийн охин өөрийн эцгийн ажиллаж байсан нэрт жүжигчин Мэрилин Монрогийн үхлийн тухай баримтуудыг хэвлүүлсэн дотор түүний үхлийн жинхэнэ нотолгоо байжээ.
Оташ үйл явдал болохоос өмнөхөн  жүжигчний Лос-Анжелос дахь байранд чагнах төхөөрөг тавьсан юм байна. Мөрдөгчийн тэмдэглэснээр бол Мэрилин Монро ах дүү Жон болон Роберт Кеннедитэй хоёулантай нь бэлгийн харьцаатай байж. Жүжигчний нас барсан 1962 оны наймдугаар сарын 5-ны өдөр ах дүү хоёр тэдний байранд ирж Мэрилин ч “хүн хүний гар дамжсан хэрчим мах биш” хэмээн дуулиан тарьсан байна. Ингээд тэр эрчүүдтэй маргалджээ.

“Би Мэрилин үхэж байгааг сонссон. Тэр чанга хашгирч, нөгөөдүүл нь түүнийг тайвшруулахаар оролдож байлаа. Мэрилин Боббитой хамт унтлагын өрөөнд байхад тэр түүнийг орон дээр дараад хашгирахыг нь хөршүүдэд нь дуулдуулахгүйн тулд толгойг нь дэрээр халхалсан. Дараа нь түүнийг чимээгүй болохоор ах дүү Кеннеди гарч явсан” гэж Оташа тэмдэглэлдээ бичсэнийг хэвлэлүүд иш татжээ.

Жүжигчнийг нас барсныг мөрдөгч маргааш нь л мэдсэн байна. Монрогийн хөрш, жүжигчин Питер Лоуфорд  хожим нь Отагтай холбоо барьж гэрт нь байсан зүйлсээ авахыг хэлжээ. 36 настай Мэрилин Монрогийн ярианы бичлэг дараа нь ор сураггүй алга болсон юм.
Нэр алдрын ид оргил үедээ явсан Мэрилин Монрог нойрсуулах эм хэтрүүлэн ууснаас болж нас барсан гэсэн албан ёсны дүгнэлт байдаг ч түүний үхлийн талаар янз бүрийн таамаг, цуу яриа байдаг юм.
Ах дүү Кеннедийнхэн тусгай албаны ажилтнуудаар алуулсан гэсэн таамаг бий. Мафийнхан алсан байх гэсэн яриа ч байдаг. Хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн, амиа хорлосон гэсэн ярианууд байдаг юм.
Фред Оташ туайн үедээ Голливудын хамгийн нэртэй хувийн мөрдөгч байсан юм. Дараа нь тэр өөрийн гэсэн мэргэжлийн мөрдөх товчоо байгуулан ажиллаж байжээ. ДОХ-оор нас барсан, гей Рок Хадсон зэрэг нэр бүхий хүмүүст үйлчилж явсан Фред Оташ 1992 онд нас барсан юм.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан