Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Ким Кардашиан хугацаанаасаа нэг сарын өмнө амаржлаа
Америкийн телевизийн реалити шоуны од Ким Кардашиан өчигдөр амаржиж, охинтой боллоо. 32 настайдаа анхны хүүхдээ төрүүлж буй Ким Кардашиан хугацаа ёсоор ирэх сарын 11-нд төрөх ёстой байсан ч өнгөрсөн баасан гаригаас өвдөж эхэлжээ. Түүний сүйт залуу, хүүхдийнх нь эцэг рэппер Кэни Уэст шинэ цомгоо сурталчлан завгүй яваа ч амжиж Лос Анжелост ирж, хүүхдээ төрөх үед хамт байжээ.
Ким Кардашиан оддын үйлчлүүлэх дуртай Седарс Синай эмнэлэгт өөрөөрөө амаржсан бөгөөд нярай нь таван долоо хоног дутуу учир инкубаторт эмчилж байгаа аж. Эх хүүхэд хоёрын бие хоёул сайн байгаа хэмээн хэвлэлүүд бичиж байна. Ким Кардашиан өмнө нь хоёр удаа гэрлэж байсан ч хуучны сайн найз Кэни Уэсттэй холбоо тогтоогоод жил хүрээгүй байхдаа хөл хүнд болсон юм. Сүүлийн үед тэдний тухай таагүй мэдээлэл хэвлэлээр тарж, Кэни Уэст түүнийг араар нь тавьсан гэлцэж байсан ч Ким Кардашиан амаржиж сайхан мэдээ дуулгаснаар муу бүхэн ард хоцорлоо.

Америкийн телевизийн реалити шоуны од Ким Кардашиан өчигдөр амаржиж, охинтой боллоо. 32 настайдаа анхны хүүхдээ төрүүлж буй Ким Кардашиан хугацаа ёсоор ирэх сарын 11-нд төрөх ёстой байсан ч өнгөрсөн баасан гаригаас өвдөж эхэлжээ. Түүний сүйт залуу, хүүхдийнх нь эцэг рэппер Кэни Уэст шинэ цомгоо сурталчлан завгүй яваа ч амжиж Лос Анжелост ирж, хүүхдээ төрөх үед хамт байжээ. Ким Кардашиан оддын үйлчлүүлэх дуртай Седарс Синай эмнэлэгт өөрөөрөө амаржсан бөгөөд нярай нь таван долоо хоног дутуу учир инкубаторт эмчилж байгаа аж. Эх хүүхэд хоёрын бие хоёул сайн байгаа хэмээн хэвлэлүүд бичиж байна. Ким Кардашиан өмнө нь хоёр удаа гэрлэж байсан ч хуучны сайн найз Кэни Уэсттэй холбоо тогтоогоод жил хүрээгүй байхдаа хөл хүнд болсон юм. Сүүлийн үед тэдний тухай таагүй мэдээлэл хэвлэлээр тарж, Кэни Уэст түүнийг араар нь тавьсан гэлцэж байсан ч Ким Кардашиан амаржиж сайхан мэдээ дуулгаснаар муу бүхэн ард хоцорлоо.

0 Сэтгэгдэл























