Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Биднээс дөрөв дахин том толгойтой охин
Тархины гидроцефалия гэдэг бол маш ховор тохиолддог өвчин. Харин энэтхэгийн Руни охинд ийм өвчин тусч тархинд нь их хэмжээний ус хуримтлагджээ. Эцэг эхэд нь эмчилгээний зардал байхгүйгээс охины эрүүл мэнд улам л доройтсоор.
Ийм өвчин хүүхдийг эхийн хэвлийд байхад элдэв өвчин эхээр дамжин халдварласнаас бий болдог.
Энэтхэгт амьдрал ядуу, эрүүл ахуйн нөхцөл муу учраас ийм өвчин цөөн биш тохиолддог. Ой хагастай Руны охины эх Фатема Катун жирэмсэн байхдаа цитомегал вирусээр өвчилж байсан нь хэвлий дэх хүүхэддээ ийм аймшигт өвчин халдаах нөхцөл болсон байна.
Охины толгойн диаметр 91 см байгаа нь ерийнхөөс дөрөв дахин том гэсэн үг. Тархины ихээхэн хэсэг нь шингэнээр дүүрсэн байгаа нь тархины хөгжил, оюун ухааны хөгжлийг доройтуулахаас гадна бүр үхэлд ч хүргэж мэднэ гэж эмч нар хэлж байна.

Охиныг энэ аймшигт өвчнөөс салгах мэс засалд ойролцоогоор 125 мянган рупий буюу 2500 орчим доллар шардлагатай ч тэднийд ийм хэмжэний мөнгө байхгүй. Эх нь ажилгүй, эцэг нь тоосгоны үйлдвэрт ажиллаж өдөрт 150 рупий авдаг нь ердөө л гурван доллар гэсэн үг. Энэ бол тэдний хоногийн хоолонд хүрэх төдий мөнгө.

Fortis Healthcare-ийн төлөөлөгчид Руни охины эцэг эхтэй холбоо барьж охиныг нь үнэгүй эмчлүүлэх боломжийг судалж эхэлсэн байна. Ингэхээр охинд ойрын үед мэс засал хийж магадгүй юм.

Буурай хөгжилтэй орнуудад жил бүр 300 орчим мянган хүүхэд ийм өвчтэй төрдөг байна.

Тархины гидроцефалия гэдэг бол маш ховор тохиолддог өвчин. Харин энэтхэгийн Руни охинд ийм өвчин тусч тархинд нь их хэмжээний ус хуримтлагджээ. Эцэг эхэд нь эмчилгээний зардал байхгүйгээс охины эрүүл мэнд улам л доройтсоор. Ийм өвчин хүүхдийг эхийн хэвлийд байхад элдэв өвчин эхээр дамжин халдварласнаас бий болдог.
Энэтхэгт амьдрал ядуу, эрүүл ахуйн нөхцөл муу учраас ийм өвчин цөөн биш тохиолддог. Ой хагастай Руны охины эх Фатема Катун жирэмсэн байхдаа цитомегал вирусээр өвчилж байсан нь хэвлий дэх хүүхэддээ ийм аймшигт өвчин халдаах нөхцөл болсон байна.
Охины толгойн диаметр 91 см байгаа нь ерийнхөөс дөрөв дахин том гэсэн үг. Тархины ихээхэн хэсэг нь шингэнээр дүүрсэн байгаа нь тархины хөгжил, оюун ухааны хөгжлийг доройтуулахаас гадна бүр үхэлд ч хүргэж мэднэ гэж эмч нар хэлж байна.




Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Mendee
Ene ohind bi tuslamaar bna. hentei yaj holbogdokh ve?
2013.09.05























