Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Түрхэн зуур зүүрмэглээд 293 сая ам.долларын зарлага гаргажээ
Ажил дээрээ түрхэн зуур л зүүрмэглэх төдийд ямар том алдаа гаргаж болохын тод жишээ нь Германы нэгэн банкир боллоо. Тэрээр ажлын нэг өдөр нойр нь тэсгэлгүй их хүрээд байхаар ширээгээ дэрлээд түр зүүрмэглэжээ. Гэтэл толгой дор нь компьютерийн товчлуур таарч, 22222222222 гээд хоёрын тоон дээр баахан дарагдаж орхиж. Гэтэл гай таарч энэ их тоогоор хэмжигдэх евро буюу 293 сая евро зарлага болон банкнаас гарчихсан байна.  Мэдээж энэ гүйлгээг банкны өөр нэг ажилтан харсан боловч алдаа гэж бодолгүй шууд л зөвшөөрч орхижээ. Ингээд нэг ажилтан хэдхэн хором зүүрмэглэснээс бол банк 293 сая еврогийн гүйлгээ хийж, түүнийг нь олж хараагүй өөр нэг ажилтан ажлаасаа халагдахад хүрсэн байна. Мэдээж, мөнгөний алдааг эргэн залруулж, 293 сая евро банкиндаа үлдсэн боловч ажлаасаа халагдсан нэгэн нь шүүхэд хандаж эргээд ажилдаа орох гэж багагүй хугацаа оржээ. Харин ширээгээ дэрлээд унтсан нөхөр хатуу зэмлэлээс өөр ямар нэг шийтгэл хүлээлгүй өнгөрсөн гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан