Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Язгуур урлагийн “Домог” хамтлаг хос алтан медаль хүртжээ
Франц Шубертийн нэрэмжит дэлхийн сонгодог хөгжмийн дээд сургуулиас зохион байгуулсан олон улсын хөгжимчдийн тэмцээн Австрийн Вен хотод энэ сарын 7-9-ний өдрүүдэд болжээ. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон язгуур урлагийн “Домог” хамтлаг амжилттай оролцож хос алтан медалийн эзэн болсон байна.
Тэмцээнд оролцогчид сонгодог болон ардын хөгжмийн ангиллаар өрсөлдсөн байна.
“Домог” хамтлагийн хувьд энэ тэмцээнд анх удаа оролцож, хамтлагийн ангилалд тэргүүн байрыг эзэлсэн бол гоцлол хөгжмийн ангилалд хамтлагийн морин хуурч Д.Шинэцог өнгөлжээ. Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам хамтлагийг ахлаж явсан юм байна.
Д.Сосорбарам хэлэхдээ, “Тэнд байсан хүмүүс монгол хүмүүний ардын урлагийг мэдэрсэн байх. Энэ тоглолтыг үзэж байхдаа ямар мундаг юм бэ гэдгийг мэдэрсэн. Үндэсний язгуур урлагаа биширч, ардын урлагаараа бахдаж “Домог” хамтлагаараа бахархаж суусан даа. Үзэгчдийн дунд байсан 60 гарсан эмгэн хүртэл нулимс дуслуулж байгаа харагдсан. Хүний хоолойноос яаж хөгжим эгшиглэж байна вэ гэж хүмүүс гайхаж байсан. Манай “Домог”-ийн залуус үнэхээр авьяастай, бас үнэхээр хийморлог байсан” гэв.
Мөн “Домог” хамтлагийн ахлагч Б.Бат-Орших, “Энэ тэмцээнд оролцсондоо би маш их баяртай байна. Могой жилийн могой сарын могой өдөр тэмцээндээ орж ялагч болсноо их бэлэгшээж байгаа” гэсэн юм.
Язгуур урлагийн “Домог” хамтлагийг энэхүү олон улсын тэмцээнд оролцоход нь “Арт Лар Хаус” компанийн захирал Б.Цацрал санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.


Ж.Балжинням
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан