Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
С.Жавхлан: Монгол туургатнууд нэгдэх цаг болсон
МУГЖ, дуучин С.Жавхлан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж “Хамаг Монгол” төслийн талаар танилцуулсан юм. Хуралд “Хамаг Монгол” төслийг санаачлагч,  төслийн удирдагч С.Жавхлан, Буриад улсын дуучин Чингис Раднаев, Халимаг улсын дуучин Лич Караев, Өвөр монгол улсын дуучин Машбатын Баясгалан, мөн төслийн ерөнхий зохицуулагч Б.Батбаяр оролцлоо.
“Хамаг Монгол” төсөлд хамрагдаж дуугаа дуулсан Буриад, Туваа, Халимаг, Өвөр Монгол, Монгол үндэстүүд үндэсний дээл хувцасаар гоёсон байв. Хэл, аялга өөр боловч нэг л угсаа гаралтай Монгол дуучид үндэс угсаа нэг ах дүүсдээ, төслийг дэмжсэн байгууллагууддаа баярласан талархаснаа хэвлэлийн хурлаар дамжуулж илэрхийлсэн юм.
Төслийн ерөнхий зохицуулагч Б.Батбаяр хэлэхдээ, “Монгол гэсэн тодотголтой бүх юм бүдгэрч байна. Монголын өв уламжлал мартагдах, ёс заншил замхрах нь. Санаа бодол нэгтэй залуучууд нэгдэж, “Хамаг Монгол” төслийг санаачилж, хэрэгжүүлсэн. Энэ оны гуравдугаар сарын 7, 8-нд Улаанбаатар Паласт төслийнхөө нээлтийг хийж байсан бол төслийн хүрээнд олон  ажил хийсэн. Монгол Улс даяар үндэснийхээ уламжлал, язгуур урлаг, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх, мөн Монгол туургатнууддаа Монгол үндэсний талаар таниулах, тэднээс өвлөгдөн ирсэн ёс заншлыг бусад туургатнууддаа таниулах мэдүүлэх нь төслийн зорилго юм. Бид урлаг, тэр дотроо монгол дуу хуураар хамаг Монголыг нэгтгэхийг зорьсон юм” гэсэн юм.
Төслийг санаачлагч, төслийн удирдагч Самандын Жавхлан “ Монгол гэсэн сэтгэлтэй, өвөг дээдсээрээ бахархаж явдаг залуус нэгдэн, тэмцэлдэж, уралдаж, хэрэлдэж, маргалдаж биш оюун сэтгэлээрээ, ёс заншлаараа, өв уламжиллаараа, соёл урлагаараа нэгдэе гэж  “Хамаг Монгол” төслийг санаачилсан юм. Нэг нэгэндээ ойрхон байж, нэг нэгнийгээ ойлгож, хэдэн зуун жил биенээ санасан сэтгэлээ ил гаргах гэсэн зүйлүүд маань “Хамаг Монгол” төслөөр хэрэгжиж байгаа. Монгол туургатнууд энд тэнд тархан суурьших бус нэг том гүрэн болох хэрэгтэй” гэсэн юм.
Хэвлэлийн хуралд оролцсон “Хамаг Монгол” төслийнхөн өөрсдийнхөө уран бүтээлийг дэмжин ажилласан албан байгууллага, хувь  хүн бүрт баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа Цахиагийн Элбэгдоржод талархлаа илэрхийлж, “Хамаг Монгол” төслийнхөн бүгд саналаа өгөх болно гэдгээ онцолж байв.
Дашрамд дурьдахад, “Хамаг Монгол” төслийнхөн долдугаар сарын 14-нд Буриад улсад, наймдугаар сарын 1-нд Тувад, мөн сарын 24, 25-нд Халимаг улсад тоглолотоо хийх бол  есдүгээр сарын 1- 5-нд Өвөр Монголд тоглолотоо хийж “Хамаг Монгол” тоглолтоо өндөрлүүлэх аж. Тэгвэл 2014 оны еспдүгээр сарын 22-нд “Хамаг Монгол” төслөө хаахаар төлөвлөж байгаа аж.

Ж.Балжинням

0 Сэтгэгдэл
хэл өөр бишээ хэл нэгтэй аялга өөр гэвэл үнэнд нийцнэ.
Хамгийн их уншсан