Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Кэни Уэст охиндоо зориулан дөрвөн дуу бичиж, хуримандаа яарч байна
Анхны үрийнхээ зулайг үнэрлээд хэдхэн хонож буй рэппер Кэни Уэст бяцхан охиндоо зориулан дөрвөн ч дуу зохиогоод байгаа гэнэ. Түүний найз бүсгүй Ким Кардашиан өнгөрсөн бямба гаригт амаржихдаа нэлээд хүндрэлтэй төрсөн нь Кэни Уэстийг их айлгаж сандраажээ. Охиныг нь төрүүлэх гэж төрөлтийн хүндрэлийг тэсвэртэйгээр давсан хайртай бүсгүйгээ Кэни Уэст энэ өдрүүдэд улам илүү хайрлан халамжлах болж, аль болох хурдан хуримаа хийхээр яарч байгаа гэнэ. Тэд уг нь хуримын ёслолоо хийхээр яаравчлахгүй байсан ч Кэни Уэст охиноо төрсний дараа гэрлэлтээ хойш тавихгүй, даруйхан хийнэ гэдгээ ойр дотныхондоо хэлсэн байна. Харин реалити шоуны од Ким Кардашианы хувьд эмнэлэгээс гармагцаа фитнесст эрчимтэй явж, хуучин биеийн жиндээ орох гэж яарч байгаа гэнэ. Хүүхэд нь таван долоо хоног дутуу төрсөн учир биеийн жингээ гүйцтэл нь эмнэлэгт байх шаардлагатай болсон Кардашиан бие давхар үеийн жингээ хаяхын тулд эргэж ирсэн хүмүүсийг амттан авчрахгүй байхыг урьдчилан анхааруулж байгаа аж.

0 Сэтгэгдэл