96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Бекхэмийнхэн Хятадыг хуйлруулж байна
Дэвид Бекхэмийн гэргий Викторияг бараг инээмсэглэдэггүй, хөндий хүйтэн царайтай гэж ихэнх хүн боддог. Тэгвэл Дэвид Бекхэм эхнэрээ яаж инээдгийг Facebook-ээр батлан харуулав. Тэрээр Викториягийн инээж буй зургийг Facebook-тээ дэлгээд “Хар л даа, түүнийг инээдэг гэж би хэлсэн биз дээ” хэмээн бичсэн байна. Үнэндээ ч бизнес, ажил хэргээр Хятадад гэр бүлээрээ зочлон ирээд байгаа Дэвид Бекхэм, Виктория Бекхэм нар чөлөөт цагаа ч тун сайхан өнгөрүүлж буй бололтой.

Дөрвөн хүүхдээ гэртээ үлдээгээд хоёул Бээжинд хэд хоногийг өнгөрүүлэхдээ Дэвид Бекхэм Хятадын хөлбөмбөгийн элчийн үүргээ гүйцэтгэж, хажуугаараа нь эхнэрийнхээ загварын хувцасны брэндийг Хятадад танилцуулж, бизнесээ өргөжүүлэхэд нь туслаж байгаа юм. Тэд хамтдаа Хятадын CCTV-д ярилцлага өгч, Виктория Бекхэм өөрийн брэндийн шинэ загварыг хятад үзэгчдэд танилцуулсан байна.

Алдарт хосыг хятадууд маш найрсгаар угтан авсан бөгөөд Дэвид Бекхэмийг харах гэсэн фэнүүд нь хэт олноороо цугларснаас болж цөөнгүй хүн бэртэж гэмтсэн харамсалтай тохиолдол ч гарсан юм. Дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад эхнэрийнхээ бизнесийг өргөжүүлэх нь Бекхэмийн гэр бүлд чухал учраас Дэвид Бекхэм хөлбөмбөгийн элчээр ажиллах өндөрт өртөгтэй гэрээт ажлынхаа зэрэгцээ давхар Виктория Бекхэмийн брэндийг сурталчилж явна.

Виктория Бекхэм Хятадад өөрийн брэндийг сурталчилж явна.

Харин түүний нөхөр Хятад хүүхэд залууст хөлбөмбөгийн спортыг сурталчлах элч төлөөлөгчийн ажлаа хийгээд завгүй.

kk huguu chirjee bvr prrrrrrrrrrrrr

0 Сэтгэгдэл
2013.06.24