Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Монголын андерграунд кино уралдааны шилдэг бүтээл тодорлоо
Cонгодог болон артхаус киног монголчуудад таниулах зорилготой "Алтан хальс" холбоо нь авангард, эксперименталь кино урлагийг таниулах, дэмжин хөгжүүлэх, тус төрлөөр кино урлагийн бүтээл туурвиж буй уран бүтээлчид, хүүхэд залуусыг дэмжих, урам өгөх зорилгоор Монгол Улсад анх удаа Монголын андерграунд кино уралдааныг зохион байгуулж байгаа юм. Уг уралдааныг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан бөгөөд оролцох бүтээлүүдийг энэ сарын 15-ныг хүртэл цахим болон биетээр хүлээн авчээ. Уралдаанд нийт 26 бүтээл ирсэнээс шилдэг бүтээлүүдийг өнгөрөгч бямба гаригт тодрууллаа.

Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд кино зохиолч, найруулагч Д.Төрмөнх, төрийн соёрхолт зураач, төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, кино найруулагч Т.Мөнх-Оргил, МУЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, урлаг судлаач Ж.Бодьбаатар нар багтжээ.

Тэргүүн байр

Уралдааны тэргүүн байрт А.Оюунзаяагийн “Нүүдэг чулуу” шалгарч, “Бодь Электроникс” компанийн "Энтера" дэлгүүрийн нэрэмжит нэг сая төгрөгийн мөнгөн шагнал, "Алтан хальс" холбооны нэрэмжит цомыг гардлаа.  Уралдааны дэд байрыг Д.Доржхандын “Араншин” хүртэж, Монголын урлагийн зөвлөлийн нэрэмжит 500 мянган төгрөгийн шагналыг хүртлээ.

 
Дэд байр

А.Нямцэрэнгийн “Зураас” гуравдугаар байрыг эзэлж, “Гуру Медиа”-ийн нэрэмжит 300 мянган төгрөгийн мөнгөн шагналыг хүртжээ.

Б.Итгэлийн “Галзуу хүний өдрийн тэмдэглэл (хөдөлгөөн)”, Б.Цэвээндуламын “Диваажинд” тусгай байрыг эзэлсэн байна. Шилдгээр шалгарсан дээрх таван бүтээл “Улаанбаатар Олон улсын кино наадам”-ын хөтөлбөрт оролцох эрхийг авсан байна.

III -р байр

Монголын андерграунд кино уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Бодь Электроникс”-ийн “Энтера” дэлгүүр, ивээн тэтгэгчээр Монголын Урлагийн Зөвлөл, “Гуру Медиа”, “Непко” хэвлэлийн газар хамтран ажиллаж, ХААН Банк, МУЗ-ийн “Улаан гэр” галерей дэмжлэг үзүүллээ. Мөн “Боловсрол Суваг” ТВ мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр, “Оллоо” ТВ, “Гоодаль” сэтгүүл, Нийслэл хөтөч, Топ99 вэбсайт, “Е-магазин” онлайн сэтгүүл мэдээллийн ивээн тэтгэгчээр тус тус дэмжин ажилласан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан