Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хил дээр хураагдсан түүх, соёлын өвийг дэлгэлээ
Хууль бусаар хил давуулах гэж байгаад хураагдсан түүх, соёлын дурсгалт эд өлгийн зүйлс Гаалийн Ерөнхий газарт хадгалагдаж байдаг байна. Өнөөдөр эдгээрээс дээжлэн олон нийтэд дэлгэн үзүүллээ. Улаанбаатар хотын гаалийн газарт нээлтээ хийсэн “Соёлын өв-Хамтын ажиллагааны шинэчлэл” сэдэвт энэхүү үзэсгэлэнд 1800 оны үед бүтээгдсэн шармал Авид бурхан, Мин улсын үеийн шармал бурхан, бурхны хэв, модон бар, үлэг гүрвэлийн чулуужсан өндөг зэрэг 30 гаруй төрлийн эд өлгийн зүйлс тавигджээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг музейн нээлтэд оролцохдоо “Гаалийн Ерөнхий газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран 1991 оноос хойш хил дээр хураагдаж, улсын орлогод бүртгэгдсэн түүх, соёлын дурсгал, эд өлгийн зүйлийг цуглуулан ийм тайлан музей гаргалаа. Эдгээр өвийг холбогдох газруудад шилжүүлэх нь зүйтэй. Энэ ажлын эхлэл тавигдаж байна. Эдгээр өв олон түмний хүртээл болж, монголчууд түүх соёлын өвөө хадгалж, хамгаалж бахархаж байх нь зүйд нийцнэ” гэж хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан