Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Опра хамгийн нөлөөтэй
“Forbes” сэтгүүлээс хамгийн нөлөөтэй нэр алдартнуудын жагсаалтыг гаргав. Жагсаалтыг Америкийн ТВ-ийн хөтлөгч Опра Уинфри тэргүүлсэн байна. Хоёрдугаар байранд Леди Гага орсон бол гуравдугаарт найруулагч Стивен Спилберг оржээ. Удаах байруудад дуучин Бейонсе, Мадонна нар орж. Өнгөрсөн жил жагсаалтыг тэргүүлж байсан дуучин Женнифер Лопес энэ жилийн жагсаалтад бүр 12 дугаар байр хүртлээ буужээ.
Жагсаалтыг гаргахдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нь нэр нь гарсан давтамж, ТВ сувгуудаар яриа өгсөн тоо, сэтгүүлийн нүүрэн дээр зургаа гаргасан тоо, жилд олсон орлогын хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг авч үздэг.
Жагсаалтыг тэргүүлсэн Опра Уинфри 25 жилийн турш “Опрагийн шоу” нэвтрүүлгийг хөтлөн олны танил хамгийн алдартай хүмүүсийн нэг болсон юм. 2011 оноос өөрийн гэсэн “Oprah Winfrey Network” ТВ суваг нээн түүнээ хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Сүүлийн нэг жилийн дотор Уинфри 77 сая долларын орлоготой ажиллажээ.
“Forbes” сэтгүүлээс хамгийн нөлөөтэй нэр алдартнуудын жагсаалтыг гаргав. Жагсаалтыг Америкийн ТВ-ийн хөтлөгч Опра Уинфри тэргүүлсэн байна. Хоёрдугаар байранд Леди Гага орсон бол гуравдугаарт найруулагч Стивен Спилберг оржээ. Удаах байруудад дуучин Бейонсе, Мадонна нар орж. Өнгөрсөн жил жагсаалтыг тэргүүлж байсан дуучин Женнифер Лопес энэ жилийн жагсаалтад бүр 12 дугаар байр хүртлээ буужээ.Жагсаалтыг гаргахдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нь нэр нь гарсан давтамж, ТВ сувгуудаар яриа өгсөн тоо, сэтгүүлийн нүүрэн дээр зургаа гаргасан тоо, жилд олсон орлогын хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг авч үздэг.
Жагсаалтыг тэргүүлсэн Опра Уинфри 25 жилийн турш “Опрагийн шоу” нэвтрүүлгийг хөтлөн олны танил хамгийн алдартай хүмүүсийн нэг болсон юм. 2011 оноос өөрийн гэсэн “Oprah Winfrey Network” ТВ суваг нээн түүнээ хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Сүүлийн нэг жилийн дотор Уинфри 77 сая долларын орлоготой ажиллажээ.
0 Сэтгэгдэл























