Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хорт хавдрыг эмчлэх аргыг олсон уу
Heterocephalus glaber гэдэн нүхэнд амьдардаг энэ жижигхэн мэрэгч хорт хавдраар өвчилдөггүй нь орчин үеийн биологийн чухал асуултад хариулт өгч магадгүй нь. Хүний биед байдаг гиалуроны хүчил нь эмчилгээний чанартай байдаг байна. Харин эл мэрэгчийн биед энэ бодисын хэмжээ хавьгүй их байдгийг эрдэмтэд тогтоожээ.
Нүхэнд байдаг энэ мэрэгч үсгүй бөгөөд нүхээр явахад гэмтдэггүй уян арьстай байх нь түүний хувьд нэн чухал юм. Гиалуроны хүчил нь мэрэгчийн биологийн эдийн уян хатан, бат бөх чанарыг сайжруулдаг яг тэр бодис ажээ.
Нүцгэн мэрэгч эрдэмтдийн сонирхлыг эртнээс татаж байгаа юм. Энэ амьтан элдэв хүчил, өвдөлт болон нүүрсхүчлийн хийн хэт их бөөгнөрлийг мэдэрдэггүй байна. 30 хүртэл насладаг нь хэмжээгээрээ адилхан бусад мэрэгчдээс зургаа дахин урт насладаг ажээ. Түүнээс хөгшрөлтийн шинж тэмдэг илэрдэггүй, тэр элдэв өвчин, давын өмнө хорт хавдарт ер бусын тэсвэртэй гэнэ. Тодруулбал, судлаачид түүний биед хавдрын эсийг хиймлээр ургуулах гээд ч чадаагүй байна.
Нүцгэн мэрэгчийн геном буюу удамшлын материалыг 2011 онд Гарвардын их сургуульд тайлжээ. Мэрэгчийн геном нь хүний геномтай 93% адилхан байдаг байна. Энэ амьтныг цаашид судлах нь хорт хавдар юмуу тэр ч байтугай бие махбодийн насны өөрчлөлтийгч ялахад хүн төрөлхтөнд туслана хэмээн найдаж байгаа ажээ.
Heterocephalus glaber гэдэн нүхэнд амьдардаг энэ жижигхэн мэрэгч хорт хавдраар өвчилдөггүй нь орчин үеийн биологийн чухал асуултад хариулт өгч магадгүй нь. Хүний биед байдаг гиалуроны хүчил нь эмчилгээний чанартай байдаг байна. Харин эл мэрэгчийн биед энэ бодисын хэмжээ хавьгүй их байдгийг эрдэмтэд тогтоожээ.Нүхэнд байдаг энэ мэрэгч үсгүй бөгөөд нүхээр явахад гэмтдэггүй уян арьстай байх нь түүний хувьд нэн чухал юм. Гиалуроны хүчил нь мэрэгчийн биологийн эдийн уян хатан, бат бөх чанарыг сайжруулдаг яг тэр бодис ажээ.

0 Сэтгэгдэл