Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
100 найрагчийн 100 хайрын шүлэг сонсохыг хүсвэл...
Монголын зохиолчдын эвлэл, Залуу зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй 100 яруу найрагч, 100 хайрын шүлэг утга зохиолын өдөрлөг энэ сарын 30-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Энэ талаар МУСГЗ, Д.Намдагийн нэрэмжит шагналт яруу найрагч Ш.Гүрбазар, Залуу зохиогчдын нэгдлийн удирдах зөвлөлийн дарга Н.Минжинсайхан, Төрийн шагналт, СГЗ яруу найрагч , зохиолч Д.Төрбат, Залуу зохиолчдын нэгдлийн дарга Ч.Ууганбаяр, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн А.Эрдэнэ-Очир нар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үдэш Монголын нэртэй яруу найрагчид, мөн олонд танигдаагүй авьяаслаг олон залуу зохиолч уран бүтээлээсээ сор болсон нэгийг нь л уншиж олон түмний сонорыг мялаах гэж байгаа юм байна.
Ш.Гүрбазар “ Урьд хожид хэзээ ч болж байгаагүй, Монголын түүхэнд мөнхөрч үлдэх сайхан үдэш болох гэж байна. Үе үеийн шигтгээ болсон зохиолчид хамгийн сайхан гэсэн шүлгүүдээ уншиж, жинхэнэ чих баясгаж, сэтгэл хөдөлгөсөн үдэш болох нь. Яруу найраг сонирхдог, сайхан шүлгэнд дуртай хүн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ бол ахиж олдохгүй боломж юм шүү” гэлээ.
Ж.Балжинням
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан