Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Холле Берри папарацын эсрэг хуулийг дэмжлээ
Алдартай оддын хүүхдийн гэрэл зургийг зөвшөөрөлгүйгээр авахыг хориглох паппарацчдын эсрэг хуулийн төслийг Америкийн хууль тогтоогчид гаргаад байна. Энэхүү хуулийн төслийг папарацчдад таагүй ханддагаараа нэртэй Холливудын од Холле Берри идэвхтэй дэмжиж байгаа ажээ. Тэрээр нэгэн удаа Лос Анжелосын нисэх онгоцны буудалд гэр бүлийнх нь зургийг авсан гэрэл зурагчин руу орилж таагүй ааш гаргасан явдал бий. Хуулийн төслийг санаачилсан сенатор Кевин Дэ Леон хуулиндаа төрийн албан хаагч, шүүгч, хуульчдын хүүхдүүдийг ч багтаахыг хүсч байгаа ажээ. Хэрэв уг хууль батлагдвал оддын хүүхдүүдийн зургийг зөвшөөрөлгүйгээр авсан гэрэл зурагчинг 10 хоногоос нэг жил хүртэл хугацаанд хорих, 10000 ам.долларын торгууль хүлээх ял шийтгэл хүлээж байгаа юм. Сэтгүүл зүйд халтай гэж үзэж буй энэ хуулийг эсэргүүцэгчид ч цөөнгүй байна. Калифорнийн сонин хэвлэгчдийн холбооноос уг төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, “Зураг авах нь сэтгүүлчдийн хийдэг ердийн ажил” хэмээн мэдэгдсэн байна.

А.Индра
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан