Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
“Севилийн үсчин” хошин дуурь драмын театрт амилна

УДБЭТ-ын алтан тайзнаа Ж. Россинигийн “Севилийн үсчин” хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт хошин дуурь энэ сарын 29-нд амилах гэж байна.  Анх Италид 1916 оны хоёрдугаар сарын 20-нд нийтэд тоглогдсон эл хошин дуурь манай улсад 1979 оны аравдугаар сарын 13-нд алтан тайзнаа амилсан гэдэг. Энэхүү дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагч Л.Эрдэнэбулган ажиллаж буй. Харин гол дүрийн Альмавива гүнд (тенор)   СТА  Ч.Түмэндэмбэрэл, Розинад Ө.Уянга, Үсчин залуу Фигарод (баритон)  А.Сайнбаяр нарын уран бүтээлчид тоглоно. XVIII  зууны үед Испанийн Севиль хотод буйгаар эхлэх хошин дуурьт хайр сэтгэлийг нь булаасан үзэсгэлэн төгс Розинад дурласан Альмавива гүн “Миний хэргэм зэрэг, эд хөрөнгөнд минь биш, надад үнэн хайр сэтгэлээ өгөөсэй" гэсэндээ өөрийгөө Линдор гэж танилцуулснаар үйл явдал эхэлнэ. Тэрээр бэрхшээлийг даван туулснаар хайртай бүсгүйтэйгээ гэрлэн амар сайхан жаргаж суудаг тухай өгүүлсэн хоёр цаг 20 минутын хошин дуурь юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан