Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Олон нийтийн сүлжээ
Өнөөдөр “Facebook” гэхээр мэдэхгүй хүн байхгүй. Харин одоогоос дөрвөн жилийн тэртээ буюу 2009 онд Orkut, Hi5, Maktoob, Friendster, Tuenti, Draugiem гээд олон арван яг адил үйлчилгээ үзүүлдэг олон нийтийн сүлжээ байлаа. Харин “Facebook” үнэхээр мундаг бодлого явуулсны хүчинд 2011 оноос эхлэн байдал эрс өөрчлөгдсөн. Олон нийтийн сүлжээ гэсэн салбарт “Facebook” тасархай давамгайлан дэлхийг байлдан дагуулсан гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Дээр нэр дурдагдсан олон нийтийн сүлжээг одоо санадаг хүн байна уу? Энэ бол байлдан дагуулалт хэр далайцтай явагдсаны шинж тэмдэг.
Одоогийн байдлаар “Facebook”-ийн өрсөлдөгчид улсынхаа дотор л эсэргүүцэж чадаж байгаа болохоос дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадваргүй хэвээр байна. Жишээлэхэд, Японд (Mixi), Хятадад (Qzone), Орост (ВКонтакте), Бразил ба Энэтхэгт (Orkut).
Шинжээчдийн үзэж байгаагаар “Facebook”ийн ойрын зорилго нь Орос, Хятадыг байлдан дагуулах. Энэ хоёр улсын үндэсний олон нийтийн сүлжээг “будаа” болгох.
Үүнд харин энэ хоёр улсын интернэт бизнес эрхлэгчид хэр эсэргүүцэл үзүүлэх вэ гэдэг өөр асуудал. Ямартай ч эрхэм танд дэлхийн хэмжээнд олон нийтийн ямар сүлжээ, ямаршуу хэмжээний газар нутгийг байлдан дагуулаад байгааг сонирхуулъя.

0 Сэтгэгдэл