Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Шүтлэггүйчүүд хөшөө босголоо

“Америкийн шүтлэггүйчүүд” байгууллага өөрсдийнхөө бурханд итгэдэггүйг илтгэж анхны шашингүйчүүдийн хөшөө босгосон байна.
Тэгэх тэгэхдээ энэ хөшөөгөө Флорида мужийн Старк хотын шүүхийн байрны дэргэд төрийн мэдлийн газарт босгожээ. Дэргэдээ сандалтай энэ хөшөөн дээр АНУ-ын ерөнхийлөгч асан Томас Жефферсон, Бенжамин Франклин, Жон Адамс, америкийн шүтлэггүйчүүдийн байгууллагыг санаачлагч Мэдлин Мюррей О’Хаир нарын үгийг ишлэл болгон сийлсэн байна.  
“Шүтлэггүйчүүд ямагт бодитой, материаллаг байдаг учраас бид хөшөөгөө сандлын хэлбэртэй хийсэн юм” гэж “Америкийн шүтлэггүйчүүд” байгууллагын тэргүүн Дэвид Сильверман хэлж байна.
Хөшөө нээх ёслолд 200 хүн оролцсоны ихэнх нь тууштай шүтлэггүй хүн байсан байна.
Гэхдээ энэ арга хэмжээ эсэргүүцэлгүй болж бас чадсангүй. Христийнхэн шүүхийн гадаа цугларч “Энд нь үүний өмнө христийн баримал байрлуулах гэхэд зөвшөөрөл өгөөгүй атлаа шүтлэггүйчүүдийн хөшөө болохоор зөвшөөрөл өглөө” хэмээн гомдоллож эсэргүүцлээ илэрхийлжээ.
Шүтлэггүйчүүд цаашид АНУ-ын нутагт хэдэн арван ийм хөшөө босгохоор төлөвлөж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан