Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Пирс Броснаны охин хорт хавдраар нас баржээ

Пирс Броснан охиныхоо хамт

Жеймс Бондын дүрээрээ алдартай жүжигчин Пирс Броснаны охин Шарлотте  өндгөвчний хорт хавдрын улмаас 43 насандаа хорвоог орхижээ.
Пирс Броснан энэ тухай “Миний хонгор охин Шарлотте Эмили хорт хавдар өвчний улмаас нас эцэслэж, мөнхийн амьдралыг оллоо. Шарлотте маань өвчнийхөө эсрэг эр зоригтойгоор чадлаараа тэмцсэн. Үзэсгэлэнт охиноо алдсан бидний зүрх сэтгэл хүнд уй гашууд автлаа”  гэж мэдэгдсэн байна.
Шарлотте Пирс Броснаны төрсөн охин биш боловч тэрээр 40 гарсан охинтойгоо дотно сайхан холбоотой байжээ. Тэрээр Пирс Броснаны анхны эхнэр Кассандрагийн хүүхэд бөгөөд тэднийг бага байхад эцэг нь өнгөрч, хэдэн жилийн дараа ээж нь алдарт жүжигчинтэй хуримаа хийсэн юм. Пирс Броснан эхнэрийнхээ хүүхдүүдийг бүгдийг нь өөрийнхөө нэр дээр авч, өсгөн хүмүүжүүлжээ.

Түүний эхнэр Кассандра 22 жилийн өмнө мөн л өндгөвчний хорт хавдраар нас барсан бөгөөд Пирс 10 жилийн дараа сэтгүүлч бүсгүй Кили Шэй Смиттэй гэрлэсэн юм.
Пирсийн том хүүхдүүд буюу анхны эхнэрийнх нь хүүхдүүд сүүлийн хэдэн жил архи , хар тамхинд донтсоноос мансуурал, донтлыг эмчилдэг төвд хэвтэн эмчлүүлж байжээ. Шарлотте гэхэд сэтгэл гутралын улмаас мансууруулах бодист хэт автаж, Лондонд хүртэл эмчлүүлж байсан бол бас нэг хүү нь архи, хар тамхины эсрэг эмчилгээнд мөн л хамрагдаж байжээ.

Түүнийг бага байхад ээж нь Пирстэй гэрлэжээ.

Шарлоттегийн ээж, Пирсийн анхны эхнэр Кассандра 22 жилийн өмнө мөн хорт хавдраар 43 насандаа хорвоог орхисон юм.


Пирс Броснаны хоёр дахь эхнэр
0 Сэтгэгдэл
жинхэнэ эцэг
Хамгийн их уншсан