Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
50 cent найз бүсгүйгээ зодсон хэргээр цагдаад шалгуулж байна
Рэппер 50 cent –ийг найз бүсгүйгээ зодож гэмтээгээд шоронд орсон тухай шуугиан гараад байсан ч тэрээр энэ бүхэн худлаа гэж Instagram-д нийтэлсэн зургаараа харуулах гэж оролджээ. Тэрээр гэртээ авахуулсан хэд хэдэн зургаа Instagram-д тавихдаа “Би шоронд биш, гэрийнхээ казинод тоглож байна” хэмээн тайлбар бичжээ.  Тэрээр мөн өмгөөлөгчөөрөө дамжуулан ийм худал мэдээлэл тараасан явдлыг шалгуулж байгаагаа ч мэдэгдэж.
Гэвч 50 cent-д зодуулсан гэх бүсгүй үнэхээр цагдаад дуудлага өгсөн гэдгийг прокурорын байгууллага  мэдэгдсэн бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл бол ноцтой хэрэг гэж үзэж байгаагаа ч хэлсэн байна. Бүсгүйн гомдлоор 50 cent-д таван зүйлээр хэрэг үүсгэсний нэг нь гэр бүлийн хүчирхийлэл, дөрөв нь танхайрал, эд хөрөнгө эвдлэн сүйтгэсэн хэрэг байжээ. Хэрвээ түүний буруутайг тогтоовол таван жил хүртэл хорих ял, 46 мянган ам.доллараар шийтгэх ял хүлээж байна. Энэ хэргийн шүүх хурал энэ сарын 22-нд болох ажээ.


Рэпперийн гэр доторх хувийн бяцхан казино



Гэр доторх сагсан бөмбөгийн талбай


Гэрийнх нь арын цэцэрлэгт байгуулсан хүрхрээ, усан сан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан