Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Зорчигч тээврээс өөр зориулалтаар бүтээсэн онгоцууд

Онгоцыг чинь зүгээр л нэг зорчигч юм уу, ачаа тээвэрлэх төдийгөөр ашигладаггүй, тэгээд ч энэ олон төрлийн үйлчилгээнд зориулан тусгай онгоц бүтээж байсан юм байна. Тагнуул хийх, барилга байшин барих, хүмүүс аврах......гээд


Огт өөр  зориулалтаар бүтээсэн найман төрлийн онгоц энэ байна.
1.    Аэробус А300-600ST. Энэ онгоцны бүхэл бүтэн эд ангиудыг тээвэрлэхэд зориулсан манай гаригийн хамгийн том нисэх онгоц. Урт нь 56.15 метр, ачааны даац нь 47 тонн. Анхны ийм онгоц 1997 онд агаарт гарсан.


2.    Bombardier 415. Агаараас гал унтраах зориулалттай манай гариг дээрх цорын ганц онгоц. АНУ-д Superscooper гэж нэрлэдэг энэ онгоцыг 1994 он гэхэд үйлдвэрлэж дуусан одоо дэлхийн 10 оронд 76 ширхэг нисч байгаа. Энэ онгоц усанд бууж 12 секундын хугацаанд 7,5 тонн ус цэнэглээд ниснэ. Ийм байдлаар цагт 9 удаа рейс хийх чадвартай. Мөн хүмүүнлэгийн ачаа тээвэрлэх, хүмүүсийг эрж хайх ажилд ашигладаг


3.    Erickson S-64 Aircrane. Агаарын өргөгч цамхаг гэж болох. 9000 кг хүртэл өргөх чадалтай энэ краныг 1962 оноос үйлдвэрлэж Вьетнамын дайны үед АНУ-ын арми гэмтсэн нисэх онгоц, нисдэг тэрэг зөөхөд ашиглаж байсан. Одоо барилгын үйлдвэрлэлд ашиглаж байгаа.


4.    WP-3D Orion. Америкийн далай, уур амьсгал судлах үндэсний агентлаг  хар салхи судлахад ихэвчлэн ашигладаг онгоц. 25 мянган метрийн өндөрт гарч хар салхины хурд, чиглэлийг тодорхойлох зорилгоор 1976 онд бүтээсэн. Өнөөдөр ер нь 2 л байгаа.  Энэ онгоцыг мөн олон улсын хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд ашиглана.


5.    Антонов АН-225 Мрия. Хамгийн том, хамгийн хүнд онгоц гэдэг. Зургаан хөдөлгүүртэй, 250 тонн ачаа даах, нэгэн зэрэг ачааны 50 хэрэгсэл ачиж чадна. 1988 онд бүтээсэн, тухайн үедээ агаараар тээх боломжгүй гэж байсан ачааг тээж нэрд гарч байсан.


6.    Terrafugia Transition. Далавчийг нь хумиад машин болгоод ч унаж  болох энэ авсаархан онгоцыг Массачусетсийн технологийн их сургуулийн инженерүүд 2006 онд бүтээсэн. АНУ-ын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний удирдах газар энэ жилээс хотын хөдөлгөөнд оролцохыг нь зөвшөөрсөн. Газарт цагт 100 км, агаарт бол 160 орчим км хурдалж чадна. 


7.    RQ-170 Sentinel. АНУ-ын тагнуулын нисгэгчгүй, үл үзэгдэх онгоц. 2007 оноос хийж эхэлсэн ч цэргийнхэн маш нууцалж энэ талаар ямар ч мэдээлэл дамжуулахгүй байснаа 2009 онд л  зургийг нь ил гаргасан. Ямар нэгэн зэвсэггүй, зөвхөн тагнуул хийх зориулалттай. 2011 оны тавдугаар сард Усама Бен Ладеныг устгахад энэ онгоц үүрэг гүйцэтгэсэн.


8.     Virgin Galactic SpaceShipTwo. Энэ бол дэлхий орчмын тойрог замд жуулчдыг зорчуулахад зориулсан онгоц. Энэ зунаас эхний нислэгээ хийхээр төлөвлөж байгаа. Манай гаригийн агаар мандлыг давж сансрын уудамд гарах нислэг гурван цаг хагас үргэлжлэхэд нэг хүн 200 мянган долларын зардал төлнө. Одоо энэ тасалбарыг хэдийнээ 430 хүн худалдан аваад байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан