Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Монакогийн гүнж хуримнаасаа зугтах гээгүй
2011 онд дэлхийд цуутай хурим нэг биш удаа болсны нэг нь Монакогийн хунтайж II Альберт үзэсгэлэнт сүйт бүсгүй Чарлен Уиттстоктойгоо гэрлэлтээ ёсчлон батлуулсан хурим байсан. Их Британийн ханхүү Уильямын зартай хуримнаас хэдхэн сарын дараа болсон ч сүр хүч, тансаг байдлаараа ер дутахааргүй болсон Монакогийн удам залгасан хунтайжийн хуримыг дагаад нэлээн дуулиан шуугиан дагуулсан билээ. Хунтайжийн сүйт бүсгүй Чарлен хуримын товлосон өдрөөс хэдхэн хоногийн өмнө сүйт залуутайгаа муудалцсаны улмаас сүйгээ цуцалж, хуримаасаа зугтах гэж оролдсон хэмээн хэвлэлүүд шуугьж, сүмд гэрлэлтийн амлалт өгөх үедээ уйлсан нь ч үүнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл энэ явдлаас гурван жилийн дараа Чарлен энэ бүхнийг үгүйсгэж ярилцлага өгчээ. Тэрээр хэлэхдээ хуримынхаа үеэр уйлсан нь баярын нулимс байсан гээд тэр үеэр тарсан бүхэн худал цуурхал гэж мэдэгджээ. Тэрээр гурван өдөр үргэлжилсэн найр хурим нь одоо ч санахад гайхамшигтай сайхан байдаг, хунтайжтай зохиосон амьдрал нь бүтэмжтэй сайхан байж, ирээдүйд хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа хэмээн ярьжээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан