"Дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина"
Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна
Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1181 автобус иргэдэд үйлчилж байна
Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
ЖОЛООЧ НАРТ ИРЭХ САРААС ТОРГУУЛИЙН ХУУДАС ГЭРИЙН ХАЯГААР НЬ ОЧНО
Зам тээврийн ослын тоо буурахгүй байгаагийн улмаас олон хүний амь нас эрсэдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 124 хүн нас барж, 5000 гаруй иргэн гэмтжээ. Иймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах үүднээс хурд хэтрүүлсэн, гэрлэн дохио зөрчсөн гээд бүхий л зөрчлийг нь камераар шүүн илрүүлж хариуцлага тооцох талаар өчигдөр НИТХ-ийн Тэргүүлэгчид хэлэлцэн баталлаа. Нийслэлд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар олон арга хэмжээ авч байгаа. Жишээ нь, авто машины дугаарын хязгаарлалт, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах гэх мэт зүйлийг шийдсэн. Үүний үргэлжлэл болгон авто замыг бүрэн камержуулан зөрчлийг илрүүлж, жолооч нарт хариуцлага тооцох юм. Ингээд наймдугаар сарын 1-ний өдрөөс зөрчил гаргасан жолооч таны гэрийн хаягаар торгуулийн хуудас тань очихоор боллоо. Торгуулийн хуудас хүргэх ажлыг “Монгол шуудан” ХХК гүйцэтгэх юм. Ингэхдээ зөрчил гаргасан жолоочийн торгуулийн хуудсийг 24 цагийн дотор багтааж, гэрт нь хүргэх гэнэ. Нийслэлийн хэмжээнд 11 цэгт хурд хэтрүүлсэн, гэрлэн дохионы зөрчлийг илрүүлэх камер бий. Мөн Энхтайваны өргөн чөлөөнд 44 камер суурилах гэнэ. Эдгээр камерын тусламжтайгаар жолооч нарын зөрчлийг илрүүлэхээр боллоо. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал багасч, тээврийн осол, хүний амь нас эрсдэх зэрэг хэрэг зөрчил буурах эерэг талтай гэдгийг албаныхан хэлсэн. Түүнчлэн ингэж торгуулийг бэлэн бусаар авах нь нэг талаас авлига хээл хахууль авдаг хэмээн муу нэр зүүдэг цагдаа нарын ажлыг ч хөнгөвчлөх ач холбогдолтой. Камерын системийн дэлхийн бусад олон оронд тухайлбал, БНСУ, БНХАУ зэрэг улсад өргөнөөр хэрэглэж тэдгээр нь өнөөг хүртэл үр өгөөжөө өгсөөр байгаа юм.
Энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын газрын дарга Л. Батцоожоос зарим зүйлийг тодрууллаа.
-Торгуулийн хуудсыг гэрийн хаягаар нь хүргэхэд эргэлзээтэй олон асуудал дагуулах байх. Жишээ нь, тухайн жолооч өөрөө мэдээгүй ч зөрчил гаргасан байж болох. Тэгвэл үүнийг хэрхэн тайлбарлах юм бэ?
-Торгуулийн хуудсанд жолооч нарыг хаана ямар зөрчил гаргасан аль дансанд хэдэн төгрөгийг байрлуулах вэ гэдгийг бүгдийг нь дэлгэрэнгүй бичиж хүргүүлэх юм. Дээр нь машиных нь фото зургийг хэвлэж хавсаргана. Жолооч нарт эргэлзээтэй асуудал гарвал манайд хандаж болно.
-Жолооч нарын гэрийн хаягийг хэрхэн мэдэх. Хаяг дээрээ байдаггүй тохиолдол олон бий?
-Зөрчлийн мэдээллийг Үндэсний дата төвөөс иргэдийн тээврийн хэрэгслийн дугаарын дагуу гэрийн хаягийг авна. Тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд сахилга хариуцлагатай байх авто машин эзэмшсэнийхээ төлөө үүрэг хариуцлага хүлээх үүднээс Үндэсний дата төвд мэдээллүүд орно. Тэгэхээр авто машинаа бусдад зарж нэрээ шилжүүлэх гээд очиход нөгөө зөрчил нь харагдана. Үзлэг оношлогоонд орох гээд очиход мөн л харагдана. Удахгүй нэгдүгээр эгнээг камержуулна.
zuv shuu
Торгуулын хэмжээг доод тал нь 50"000 болгочоочээ
ulaan gereleer garval 100 000 dor xayj torgox xeregtei
mash zyitei arga hemjee bolno gej bodoj bna. torguuli tuluh hugatsaa 14 honog arai tsuuhan um shig sanagdaj bna. shuudangaar huudas ni ochij chadah uu, mun joloochiin tyyh yysgeh heregtei. zurchil dahin davtah um bol daraagiin torguuli ni nemegddeg baih...
Зам тээврийн ослын тоо буурахгүй байгаагийн улмаас олон хүний амь нас эрсэдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 124 хүн нас барж, 5000 гаруй иргэн гэмтжээ. Иймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах үүднээс хурд хэтрүүлсэн, гэрлэн дохио зөрчсөн гээд бүхий л зөрчлийг нь камераар шүүн илрүүлж хариуцлага тооцох талаар өчигдөр НИТХ-ийн Тэргүүлэгчид хэлэлцэн баталлаа. Нийслэлд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар олон арга хэмжээ авч байгаа. Жишээ нь, авто машины дугаарын хязгаарлалт, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах гэх мэт зүйлийг шийдсэн. Үүний үргэлжлэл болгон авто замыг бүрэн камержуулан зөрчлийг илрүүлж, жолооч нарт хариуцлага тооцох юм. Ингээд наймдугаар сарын 1-ний өдрөөс зөрчил гаргасан жолооч таны гэрийн хаягаар торгуулийн хуудас тань очихоор боллоо. Торгуулийн хуудас хүргэх ажлыг “Монгол шуудан” ХХК гүйцэтгэх юм. Ингэхдээ зөрчил гаргасан жолоочийн торгуулийн хуудсийг 24 цагийн дотор багтааж, гэрт нь хүргэх гэнэ. Нийслэлийн хэмжээнд 11 цэгт хурд хэтрүүлсэн, гэрлэн дохионы зөрчлийг илрүүлэх камер бий. Мөн Энхтайваны өргөн чөлөөнд 44 камер суурилах гэнэ. Эдгээр камерын тусламжтайгаар жолооч нарын зөрчлийг илрүүлэхээр боллоо. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал багасч, тээврийн осол, хүний амь нас эрсдэх зэрэг хэрэг зөрчил буурах эерэг талтай гэдгийг албаныхан хэлсэн. Түүнчлэн ингэж торгуулийг бэлэн бусаар авах нь нэг талаас авлига хээл хахууль авдаг хэмээн муу нэр зүүдэг цагдаа нарын ажлыг ч хөнгөвчлөх ач холбогдолтой. Камерын системийн дэлхийн бусад олон оронд тухайлбал, БНСУ, БНХАУ зэрэг улсад өргөнөөр хэрэглэж тэдгээр нь өнөөг хүртэл үр өгөөжөө өгсөөр байгаа юм. Л. БАТЦООЖ: Торгуулийн хуудаст бүх мэдээллийг нь бичнэ
Энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын газрын дарга Л. Батцоожоос зарим зүйлийг тодрууллаа.
-Торгуулийн хуудсыг гэрийн хаягаар нь хүргэхэд эргэлзээтэй олон асуудал дагуулах байх. Жишээ нь, тухайн жолооч өөрөө мэдээгүй ч зөрчил гаргасан байж болох. Тэгвэл үүнийг хэрхэн тайлбарлах юм бэ?
-Торгуулийн хуудсанд жолооч нарыг хаана ямар зөрчил гаргасан аль дансанд хэдэн төгрөгийг байрлуулах вэ гэдгийг бүгдийг нь дэлгэрэнгүй бичиж хүргүүлэх юм. Дээр нь машиных нь фото зургийг хэвлэж хавсаргана. Жолооч нарт эргэлзээтэй асуудал гарвал манайд хандаж болно.
-Жолооч нарын гэрийн хаягийг хэрхэн мэдэх. Хаяг дээрээ байдаггүй тохиолдол олон бий?
-Зөрчлийн мэдээллийг Үндэсний дата төвөөс иргэдийн тээврийн хэрэгслийн дугаарын дагуу гэрийн хаягийг авна. Тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд сахилга хариуцлагатай байх авто машин эзэмшсэнийхээ төлөө үүрэг хариуцлага хүлээх үүднээс Үндэсний дата төвд мэдээллүүд орно. Тэгэхээр авто машинаа бусдад зарж нэрээ шилжүүлэх гээд очиход нөгөө зөрчил нь харагдана. Үзлэг оношлогоонд орох гээд очиход мөн л харагдана. Удахгүй нэгдүгээр эгнээг камержуулна.
Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
bod
ta nar oorsdo mashingui blxoor ih soliorch bh shiwde ene hosrii niigem archaagui tolowlolt bhgui sonotson hotod chine hun yarah olon shaltgan bga getel tugjirsen jijken zamaa yanzalchaad daraa n cameraa suulgaachee hunii toloo yuch hiihgui bj huniig yaj torgoj boldog bnaa icheeseeeee yun 50000 100000 aar torgoh 3000s 5000 bwl zohinoo
2013.07.20
2013.07.17
2013.07.17
2013.07.16
2013.07.16
























