"Дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина"
Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна
Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1181 автобус иргэдэд үйлчилж байна
Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Хөвсгөл нуурт живсэн 10 тн-ын даацтай машиныг татаж гаргана
“Монголын зүүний хүчний холбоо” ТББ-аас “Цэнгэг далай-Цэнхэр дэлхий” олон улсын форумыг энэ сарын 18-21-нд Хөвсгөл далайн эрэг дээр зохион байгуулахаар болжээ. Гадаад, дотоодын жуулчин, олны хөлөөс үүдэн өдөр ирэх тусам бохирдож байгаа Хөвсгөл нуурийг хамгаалах зорилгоор энэхүү форумыг зохион байгуулах аж. Форумд ОХУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ-ын 20 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Форумаас Хөвсгөл нуурын эрэгт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд, цаашлаад айл өрхүүдийн 00-ын асуудлыг хэрхэн шийдэх, хөрсний бохирдлыг хэрхэн арилгах талаар гадаадын төлөөлөгчдөөс туршлага судлах юм байна. Мөн энэ үеэр Хөвсгөл нуурийн ёроолд живсэн машин, техник тоног төхөөрөмжийг хэрхэн гаргах талаар олон улсын туршлагыг судлах аж. Тэрчлэн БНСУ-ын дөрвөн шумбагч Хөвсгөл нуурт Сант толгой орчимд живсэн 10 тоннын даацтай машиныг татан гаргах оролдлогыг хийх аж. Тус холбооныхны мэдээллэж байгаагаар Хөвсгөл нуурийн гүнд одоогийн байдлаар 60 гаруй машин живсэн байна. Үүнийг гаргахад гурван тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж. Тиймээс нэгэнт хөрөнгө мөнгө гаргаад татаж гаргаж чадахгүйгээс хойш, эхний ээлжинд гадаадын шумбагчдаар хэдий хэмжээний гүнд байгааг нь тогтоолгохоор зорьж байгаа гэдгийг тус холбооныхон өгүүллээ.
“Монголын зүүний хүчний холбоо” ТББ-аас “Цэнгэг далай-Цэнхэр дэлхий” олон улсын форумыг энэ сарын 18-21-нд Хөвсгөл далайн эрэг дээр зохион байгуулахаар болжээ. Гадаад, дотоодын жуулчин, олны хөлөөс үүдэн өдөр ирэх тусам бохирдож байгаа Хөвсгөл нуурийг хамгаалах зорилгоор энэхүү форумыг зохион байгуулах аж. Форумд ОХУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ-ын 20 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Форумаас Хөвсгөл нуурын эрэгт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд, цаашлаад айл өрхүүдийн 00-ын асуудлыг хэрхэн шийдэх, хөрсний бохирдлыг хэрхэн арилгах талаар гадаадын төлөөлөгчдөөс туршлага судлах юм байна. Мөн энэ үеэр Хөвсгөл нуурийн ёроолд живсэн машин, техник тоног төхөөрөмжийг хэрхэн гаргах талаар олон улсын туршлагыг судлах аж. Тэрчлэн БНСУ-ын дөрвөн шумбагч Хөвсгөл нуурт Сант толгой орчимд живсэн 10 тоннын даацтай машиныг татан гаргах оролдлогыг хийх аж. Тус холбооныхны мэдээллэж байгаагаар Хөвсгөл нуурийн гүнд одоогийн байдлаар 60 гаруй машин живсэн байна. Үүнийг гаргахад гурван тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж. Тиймээс нэгэнт хөрөнгө мөнгө гаргаад татаж гаргаж чадахгүйгээс хойш, эхний ээлжинд гадаадын шумбагчдаар хэдий хэмжээний гүнд байгааг нь тогтоолгохоор зорьж байгаа гэдгийг тус холбооныхон өгүүллээ.Б.Гал
0 Сэтгэгдэл
























