Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Жинхэнэ дуулиан тарьсан зургаан эд зүйл
Билл Клинтонтой учир ургуулсан гэдэг Моника Левинскийн хувцасыг дуудлага худалдаагаар худалдаж байв даа. Энд хими цэвэрлэгээнд өгсөн даашинз нь бүр ч дуулиан болж байсан. Үүн лүгээ түүхэнд нэрээ үлдээж дуулиан болсон хувцас, эд зүйлийн талаар санал авахад тэргүүлсэн зүйлсийг тодорхойлбол.....

1.    Саакашвилийн зангиа

Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилийн зангиагаа зажилж байгаа дүрсийг  2008 оны наймдугаар сарын 16-нд ВВС  дамжуулжээ. Ярилцлага авч байхад ерөнхийлөгчийн утас дуугарч, тэр харилцуураа авахдаа камер унтраагүй байхад зангиагаа зажилж эхэлжээ. Өмнөд Осетид гүрж, оросын мөргөлдөөн болж байхад энэ үйл явдал болсон.

2.    Хрущёвын шаахай


1960 онд ЗХУКН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгйин дарга Никита Хрущёв НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хуралдаан дээр Унгарын асуудлыг хэлэлцэхийг тасалдуулах гэж шаахайгаараа ширээ нүдсэн юм.

3.    Ягаан цамц


2004 онд оХУ-ын Ростов хотод болсон хэвлэлийн бага хурал дээр дуучин Филипп Киркоров сэтгүүлч Ирина Ароянд “Таны ягаан цамц чинь, таны хөх чинь, бас таны микрофон миний сэрлийг хөдөлгөөд байна” гэж хэлсэн нь дуулиан тарьж сэтгүүлч олон нийтийн дунд гутаалаа хэмээн 60 мянган рубль нэхэмжилж зарга мэдүүлсэн.

4.    Хувилагчийн хайрцаг


1996 онд продюссерын үйл ажиллагаа эрхэлдэг компанийн ерөнхий захирал Сергей Лисовский, Чубайсын  туслах Аркадий Евстафьев нарыг Засгийн газрын байрны орох хаалганы дэргэдээс хувиалагчийн хайрцаг аваад явж байхад нь саатуулсан. Тэр хайрцагт Ельциний сонгуулийн кампанит ажилд зарцуулах гэж байсан хагас сая доллар байсан билээ.

5.    Янукович дээр  унасан цэцгэн хэлхээ

2010 онд Украины ерөнхийлөгч Виктор Янукович оросын ерөнхийлөгч асан Дмитрий Медведевтэй хамт Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунханд цэцэг өргөсөн. Ёслолын үеэр хүчтэй салхи гарч цэцгэн хэлхээ нь ерөнхийлөгч Янукович дээр унасан. Дүрс бичлэгийг 2,7 сая хүн үзсэн билээ.

6.    Жириновскийн стакан


1995 онд телевизийн “Нэгийг харьцах нь нэг” нэвтрүүлэгт Оросын либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский, Нижегород мужийн амбан захирагч Борис Немцовтой оролцож байхдаа стакантай жүүс нүүр лүү нь цацсан. Тэгээд зодолдсон.  Шууд дамжсан энэ дуулиан олон телевизэд тархаж цацагдсан.
0 Сэтгэгдэл
tagnuul baihdaa
Хамгийн их уншсан