Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Ханхүү Жорж Александр Луйтай танилц
Кэмбрижийн гүнгийнд мэндэлсэн угсаа залгамжлагч бяцхан ханхүүд эцэг эх нь Жорж Александр Луй хэмээх нэр хайрлажээ. Олны таамаглаж байсанчлан гүн Уильямын гэр бүл хүүдээ Жорж гэдэг нэр хайрлахыг илүүд үзсэн бололтой. Кенсингтоны ордны зарласан албан ёсны мэдэгдлээр бол бяцхан хүүг цаашид Кэмбрижийн ханхүү Жорж хэмээн нэрлэж байх юм байна.
Түүхэндээ Жорж гэдэг нэр алдартай зургаан ч хаантай байсан Их Британид энэ нэр жинхэнэ сонгодог, язгууртан эрд тохирох нэр хэмээн олон нийт үзэж байна. Тиймдээ ч хүүд энэ нэрийг хайрлаасай гэж ихэнх хүн хүсч хүлээж байв. Гүн Уильям, Кейт Миддлтон нар олны энэ хүслийг сонсч мэдрээд энэ нэрийг хайрласан нь сайн хэрэг гэж хэвлэлүүд бичиж байна.
Хатан хаан II Элизаветагийн эцэг ч VI Жорж нэрээрээ түүхэнд үлдсэн. Тийм ч учраас Уильям гүн хүүдээ өвөг эцгийнхээ нэрийг өгсөн нь хатан хааны хувьд тун ч таатай, хүндэтгэлтэй санагдах биз ээ хэмээн намтарыг нь бичигч ярьжээ. Угсаа гарал өндөртэй язгууртнууд олон нэртэй байх нь түгээмэл ёс болсон зүйл. Тиймээс Уильям, Кейт хоёр хүүдээ мөн өөрсдийн дуртай Александр, Луй хэмээх нэрсийг ч давхар хайрласан байна. Александр бол Шотландын хаадын дунд түгээмэл нэр бол Луй нь гүн Уильямын өөрийнх нь гурав дахь нэр юм.
Гүнгийн гэр бүл хүүгээ төрснөөс хойш хоёр хоногийн дотор нэрийг нь хайрласан нь харьцангуй хурдан шийдсэн хэрэг боллоо гэж хэвлэлүүд бичиж байна. Учир нь, ханхүү Уильямыг өөрийг нь мэндлэх үед Чарльз, Диана хоёр түүнд ямар нэр өгөхөө долоо хоног бодсон бол, хатан хаан 1948 онд Чарльз хунтайжийг төрүүлэхдээ бүр нэг сар бодсон гэдэг.
Гүнгийн авхай Кэтеринийг хөл хүнд болсноос хойш хүмүүс хүүхдийн хүйс болон нэр дээр бооцоо тавьж эхэлсэн бөгөөд хүү төрснийг зарласны дараа Жорж, Жеймс, Александр, Хенри, Луй, Ричард гэсэн нэр дээр хамгийн өндөр бооцоо тавьж байсан юм.

Шинэхэн ээж аав хоёр эмнэлгээс гарсны маргааш нь л хүүгээ аван эмээ, өвөөгийнх нь эдлэн рүү явсан байна. Нялх биетэй гүнгийн авхай ээжийнхээ хажууд тэнхэрч, хүүгээ асрах гэсэн бололтой.
Кэмбрижийн гүнгийнд мэндэлсэн угсаа залгамжлагч бяцхан ханхүүд эцэг эх нь Жорж Александр Луй хэмээх нэр хайрлажээ. Олны таамаглаж байсанчлан гүн Уильямын гэр бүл хүүдээ Жорж гэдэг нэр хайрлахыг илүүд үзсэн бололтой. Кенсингтоны ордны зарласан албан ёсны мэдэгдлээр бол бяцхан хүүг цаашид Кэмбрижийн ханхүү Жорж хэмээн нэрлэж байх юм байна. Түүхэндээ Жорж гэдэг нэр алдартай зургаан ч хаантай байсан Их Британид энэ нэр жинхэнэ сонгодог, язгууртан эрд тохирох нэр хэмээн олон нийт үзэж байна. Тиймдээ ч хүүд энэ нэрийг хайрлаасай гэж ихэнх хүн хүсч хүлээж байв. Гүн Уильям, Кейт Миддлтон нар олны энэ хүслийг сонсч мэдрээд энэ нэрийг хайрласан нь сайн хэрэг гэж хэвлэлүүд бичиж байна.
Хатан хаан II Элизаветагийн эцэг ч VI Жорж нэрээрээ түүхэнд үлдсэн. Тийм ч учраас Уильям гүн хүүдээ өвөг эцгийнхээ нэрийг өгсөн нь хатан хааны хувьд тун ч таатай, хүндэтгэлтэй санагдах биз ээ хэмээн намтарыг нь бичигч ярьжээ. Угсаа гарал өндөртэй язгууртнууд олон нэртэй байх нь түгээмэл ёс болсон зүйл. Тиймээс Уильям, Кейт хоёр хүүдээ мөн өөрсдийн дуртай Александр, Луй хэмээх нэрсийг ч давхар хайрласан байна. Александр бол Шотландын хаадын дунд түгээмэл нэр бол Луй нь гүн Уильямын өөрийнх нь гурав дахь нэр юм.
Гүнгийн гэр бүл хүүгээ төрснөөс хойш хоёр хоногийн дотор нэрийг нь хайрласан нь харьцангуй хурдан шийдсэн хэрэг боллоо гэж хэвлэлүүд бичиж байна. Учир нь, ханхүү Уильямыг өөрийг нь мэндлэх үед Чарльз, Диана хоёр түүнд ямар нэр өгөхөө долоо хоног бодсон бол, хатан хаан 1948 онд Чарльз хунтайжийг төрүүлэхдээ бүр нэг сар бодсон гэдэг.
Гүнгийн авхай Кэтеринийг хөл хүнд болсноос хойш хүмүүс хүүхдийн хүйс болон нэр дээр бооцоо тавьж эхэлсэн бөгөөд хүү төрснийг зарласны дараа Жорж, Жеймс, Александр, Хенри, Луй, Ричард гэсэн нэр дээр хамгийн өндөр бооцоо тавьж байсан юм.

Шинэхэн ээж аав хоёр эмнэлгээс гарсны маргааш нь л хүүгээ аван эмээ, өвөөгийнх нь эдлэн рүү явсан байна. Нялх биетэй гүнгийн авхай ээжийнхээ хажууд тэнхэрч, хүүгээ асрах гэсэн бололтой.

0 Сэтгэгдэл
zochin
yamar goe yum be. az jargal hamgiin sn shan buhniig husie
2013.07.25























