Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Кэни Уэстийнх 00-ын суултуураа алтаар бүржээ
Рэппер Кэни Уэстийнх шинэ хүнтэй болж, шинэ байрандаа төвхнөх гээд завгүй байна. Кэни Уэст, Ким Кардашиан хоёр хүүтэйгээ Бел Эйрийн 11 сая ам.долларын үнэтэй харшдаа амьдрахаар эртнээс засвар тохижилтын ажлаа эхэлсэн ч хараагүй дуусаагүй байгаа аж. Тиймээс шинэ байраа бүрэн тохижуулах хүртэл тэд Ким Кардашианы гэрийн ойролцоо хаус түрээслэн түр амьдарч байгаа гэнэ.
Кэни Уэст шинэ харшийнхаа ариун цэврийнхээ өрөөний дөрвөн суултуурыг алтаар бүрүүлж, үүндээ 750 мянган ам.доллар зарцуулжээ. Мөн хамгийн үнэтэй модоор ор хийлгэсэн нь нэг сая ам.доллараар үнэлэгджээ.  Тэрээр мөн хүүхдийнхээ ээжид бэлэг барьж, гал тогоогоо нэг сая ам.долларын үнэтэй, сваровски шигтгээтэй хөргөгчөөр чимсэн байна. Реалити шоуны од Кардашиан өөртөө зориулан үс засуулах, нүүр будах салон гэртээ хийснээс гадна тэдний харш гэр дотроо болон гаднаа усан сантай, сагсан бөмбөгийн талбай, кино театр, фитнесийн танхимтай аж.
 Мэдээж энэ бүх үнэтэй хөрөнгөө тэд хамгаалахын тулд бас ч сая доллараар хамгаалалтын систем суурилуулжээ. Тэд энэ тансаг байшиндаа хоёр долоо хоногийн дотор нүүж орох юм байна.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан