Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Ханхүү Харри өндөр үнэтэй асрагч гэдгээ ахдаа сануулав
Ханхүү Харри хэдий цэрэг арми, хүмүүнлэгийн ажил гээд тун цаг зав багатай нэгэн боловч ахынхаа бяцхан хүүг харж асрах цаг гаргах бололтой. Гэхдээ бас ч үгүй өндөр үнэ хөлстэйгөөр хүүхэд асрагч хийнэ хэмээн хошигножээ. Бяцхан угсаа залгамжлагчийг төрөөд нэг хонож байхад нь эргэж очсоныхоо дараа ханхүү Харри хэвлэлд ярихдаа “Намайг очих үед тэр бусад хүүхдийн л нэг адил уйлж байсан. Тэр дэндүү жаахан байгаа учир одоохондоо ээж, аавынхаа хэнтэй нь адилхан болохыг хэлж чадахгүй нь. Гэр бүлд маань шинэ хүн нэмэгдсэнд их баяртай байна. Гэхдээ миний хүүхэд харах хөлс хэр өндөр болохыг ах маань мэдэж байгаа гэж найдаж байна” гэжээ. Тэрээр бяцхан ханхүүг ямар хүн болоосой гэж хүсч байгааг нь асуухад “Эрүүл саруул, аюулаас хол, хөөр баясалтай өсч торниход нь би чадахаараа туслана. Харин үлдсэнийг нь эцэг эх нь мэдэх биз ээ. Ах маань сайн аав болж чадна” гэж ярьсан байна.
Кэмбрижийн гүн Уильям хүүтэй болсноор Их Британийн хаан ширээний угсаа залгамжлах гурав дахь үе нь ханхүү Харри байсныг бяцхан ханхүү Жорж эзэлсэн юм.



Ханхүү Харри хэдий цэрэг арми, хүмүүнлэгийн ажил гээд тун цаг зав багатай нэгэн боловч ахынхаа бяцхан хүүг харж асрах цаг гаргах бололтой. Гэхдээ бас ч үгүй өндөр үнэ хөлстэйгөөр хүүхэд асрагч хийнэ хэмээн хошигножээ. Бяцхан угсаа залгамжлагчийг төрөөд нэг хонож байхад нь эргэж очсоныхоо дараа ханхүү Харри хэвлэлд ярихдаа “Намайг очих үед тэр бусад хүүхдийн л нэг адил уйлж байсан. Тэр дэндүү жаахан байгаа учир одоохондоо ээж, аавынхаа хэнтэй нь адилхан болохыг хэлж чадахгүй нь. Гэр бүлд маань шинэ хүн нэмэгдсэнд их баяртай байна. Гэхдээ миний хүүхэд харах хөлс хэр өндөр болохыг ах маань мэдэж байгаа гэж найдаж байна” гэжээ. Тэрээр бяцхан ханхүүг ямар хүн болоосой гэж хүсч байгааг нь асуухад “Эрүүл саруул, аюулаас хол, хөөр баясалтай өсч торниход нь би чадахаараа туслана. Харин үлдсэнийг нь эцэг эх нь мэдэх биз ээ. Ах маань сайн аав болж чадна” гэж ярьсан байна. Кэмбрижийн гүн Уильям хүүтэй болсноор Их Британийн хаан ширээний угсаа залгамжлах гурав дахь үе нь ханхүү Харри байсныг бяцхан ханхүү Жорж эзэлсэн юм.



0 Сэтгэгдэл























