Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
PSY шартсанаас бусад үедээ архи уудаг
“Ганнам стайл” дуугаараа дэлхий нийтэд танил болсон Өмнөд Солонгосын дуучин PSY архинд тун ч дуртай нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр саяхан “Sunday Times” сонинд өгсөн ярилцлагадаа энэ дутагдлынхаа тухай нуулгүй ярьж, бүгдийг илчилжээ. Пак Жэ Сан буюу PSY өөрийгөө байнга л архи уудаг зуршилтай гээд “Хэрвээ жаргалтай байвал архи ууна. Хэрвээ гунигтай байвал бас л ууна. Хэрвээ бороо орвол архи ууна. Нар гарсан ч ууна” гэж ярьжээ. “Шартсан үедээ л архи ууж чаддаггүй, “азаар” шартах нь их” хэмээн ярих түүний хамгийн дуртай архи нь солонгосын  үндэснийх нь сөжү, гэхдээ виски, текилла, водка гээд бүх төрлийн хатуу дарсанд дуртай л даа гэж өгүүлж.

PSY өнгөрсөн амьдралынхаа адармаатай түүхээс ярихдаа аав нь догшин авиртай хүн байсан тухай, мөн одоогоос 10-аад жилийн өмнө марихуан тээж яваад цагдаад баригдсан нь аймшигтай том алдаа байсан тухай ярьсан байна. Гэхдээ тэрээр өөрийгөө их эерэг бодолтой хүн гэж тодорхойлоод хэрвээ ямар нэгэн бүтэлгүй зүйл тохиолдвол түүнээс хэд дахин их аз жаргал ирэх нь гэж сэтгэлдээ цагаатгаж боддог хэмээн ярьжээ.
Түүний бүтээсэн Ганнам Стайл дууг нэг жилийн хугацаанд 1,7 тэрбум удаа үзэж сонирхсон гэдэг тоог “Youtube”-ээс  энэ сарын эхээр гаргасан юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан