Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Гэртээ 200 мянган жоом тэжээдэг оюутан
АНУ-ын Дирборн хотын 20 настай оюутан Кайли Кэллинган гэртээ 200 мянган жоом үржүүлж үүнийхээ ачаар ч сургалтын төлбөрөө төвөггүй олдог байна. Мичиганы их сургуулийн биологийн ангид сурдаг тэр жоомтой хамт амьдардгаа хоёр талын ашигтай гэж ярьж байна. Юун түрүү тэр жоомоороо багагүй орлого олж үүгээрээ сургалтын төлбөрөө олдог байна. Энэ урт сахалт чинь ер бусын, гэрийн тэжээмэл амьтан шүү дээ, Худалдан авах хүн мундахгүй гэж байна. Түүнийхээр бол гэртээ жоом тэжээх сонирхолтой хүний тоо өссөөр л байгаа юм байна.
Надад манай гаригийн өнцөг булан бүрийн 130 гаруй төрлийн жоом байгаа. Тэд чинь төрөл зүйлээсээ болоод 10 центээс аваад л хэдэн зуун долларын үнэ хүрдэг юм.
Нөгөө нэг ашигтай тал нь би өөрөө биологийн ангийн оюутан болохоор үүнийхээ ачаар сайн мэргэжилтэн болно гэж байна. Яг хэдэн жоомтойгоо тэр нарийн мэдэхгүй ч лавтай 200 мянга орчим бий гэж байна.
“Миний эцэг эх гайхамшигтай хүмүүс. Ээж минь жоомноос айдаг болохоор эхлээд тэд таашаахгүй байсан ч сүүлдээ намайг ойлгодог болсон, тэгээд ч жоомнууд маань манай гэрт нэмэгдэл орлого оруулдаг юм чинь” гэж Кайли ярьж байна.

eruul l yum bol busad n ch duurch
АНУ-ын Дирборн хотын 20 настай оюутан Кайли Кэллинган гэртээ 200 мянган жоом үржүүлж үүнийхээ ачаар ч сургалтын төлбөрөө төвөггүй олдог байна. Мичиганы их сургуулийн биологийн ангид сурдаг тэр жоомтой хамт амьдардгаа хоёр талын ашигтай гэж ярьж байна. Юун түрүү тэр жоомоороо багагүй орлого олж үүгээрээ сургалтын төлбөрөө олдог байна. Энэ урт сахалт чинь ер бусын, гэрийн тэжээмэл амьтан шүү дээ, Худалдан авах хүн мундахгүй гэж байна. Түүнийхээр бол гэртээ жоом тэжээх сонирхолтой хүний тоо өссөөр л байгаа юм байна. Надад манай гаригийн өнцөг булан бүрийн 130 гаруй төрлийн жоом байгаа. Тэд чинь төрөл зүйлээсээ болоод 10 центээс аваад л хэдэн зуун долларын үнэ хүрдэг юм.
Нөгөө нэг ашигтай тал нь би өөрөө биологийн ангийн оюутан болохоор үүнийхээ ачаар сайн мэргэжилтэн болно гэж байна. Яг хэдэн жоомтойгоо тэр нарийн мэдэхгүй ч лавтай 200 мянга орчим бий гэж байна.
“Миний эцэг эх гайхамшигтай хүмүүс. Ээж минь жоомноос айдаг болохоор эхлээд тэд таашаахгүй байсан ч сүүлдээ намайг ойлгодог болсон, тэгээд ч жоомнууд маань манай гэрт нэмэгдэл орлого оруулдаг юм чинь” гэж Кайли ярьж байна.

0 Сэтгэгдэл
2013.08.07





















